...
...

The Hu хамтлагийн шинэ клип

The Hu хамтлаг энэ сарын 1-нд “Shireg Shireg” шинэ клипээ нийтэд танилцууллаа. Клипэд студиийн бичлэгийн тайзны ард юу болж байсныг харуулсан нь тус хамтлагийг фэнүүдэд нь улам сайн танилцуулж өгсөн хэрэг байлаа.

“Shireg Shireg” видео нь энэ сарын 10-нд тус хамтлагийн гаргах “The Gereg” цомгийн шинэ хувилбарын нэгэн хэсэг юм. Тоглолтод Жейкоби Шэддикс (PAPA ROACH), Дэнни Кейс (FROM ASHES TO NEW), Lzzy Hale (HALESTORM) нарын одод оролцжээ.

The Hu хамтлаг "КОВИД-19" халдвараас урьдчилан сэргийлэх үйлсэд зориулж, "ГЭРЭГ" тоглолтоо өнгөрсөн зургаадугаар сарын 29-нд зохион байгуулсан. Тус тоглолтоос нийт 55 сая төгрөг Улсын Онцгой комиссын хандивын дансанд цугларсан бол Facebook, YouTube сувгийн дамжуулалтаас 5000 ам.доллар цугларсан байна.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ