...
...

Хөзрийн хатан Н.Доржмаа: Covid-19 гарснаас хойш гадаадад байгаа Монголчууд маань маш их холбогдож байна

Хөзрийн хатан Н.Доржмаа: Covid-19  гарснаас хойш гадаадад байгаа Монголчууд маань маш их холбогдож байна - Сүүлийн үед гадны нөлөөт хүчин зүйл буюу Covid-19 цар тахлын улмаас шалтгаалан ард иргэдийн маань байдал хүнд байна. Энэ байдал таны хувьд ямар хэмжээнд ажиглагдаж байна вэ? Дан ганц манай улс гэлтгүй дэлхий нийтийг донсолгож, олон хүний эрдэнэт амийг авч одож байгаа нөхцөл байдалд байна шүү дээ. Би хөндлөнгийн ажиглагч биш, жирийн нэгэн иргэн хүн. Бусдын л адил мэдээлэлтэй байна. - Одоогийн нөхцөл байдлаас үүдээд өөрийн биеэр ирж үзүүлэх хүмүүст хорио тогтоосон байгаа. Таны хувьд ямар шийдлээр хандаж байгаа вэ? Энэ оны хоёрдугаар сараас эхлэн гаднаас биечлэн ирж хүмүүсээ хүлээж авахаа больсон. Гандан хийд гээд бүх л олон нийтийн газар ийм зарчмаар ажиллаж байна. Миний ч хувьд мөн адил ажиллаж байна. - Эх орондоо ирж чадахгүй гадаадад гацсан иргэд маш их холбогдож байгаа гэсэн. Гадаадад байгаа Монголчуудын маань хамгийн зөв гаргалгааг та ямар өнцгөөс харж байна? Тэвчээртэй л байх хэрэгтэй. Үзэж хардаг хүн байлаа гээд шууд ингэнэ, тэгнэ гээд хэлж чадахгүй. Гадаадад байгаа Монголчууд маань эх орондоо хурдан ирэхийг хүсч байна, ийм л хэцүү цаг үед эх орноос үнэтэй газар байхгүй гэдгийг улам их ухаарч байна. Онлайнаар холбогдож байгаа маш олон гадаадад байгаа элэг нэгтнүүддээ их санаа зовж байгаа. Хамгийн гол нь бид хаана хаанаа хүлээцтэй байж өвчин зовлонгийн ард гарах учиртай. - Өөрөө биечлэн ирэхгүйгээр холын зайнаас мэргэлүүлж, засал хийлгэхэд дутуу дулимаг зүйл байдаг уу? Байхгүй ээ. Video call буюу онлайнаар шууд нүүр нүүрээ хараад холбогдож байхад дутуу дулимаг зүйл огт байхгүй. Заслын хувьд ч би шөнийн цагаар ганцаараа байхдаа хийдэг учраас ямар ч асуудал байхгүй. - Зөвхөн гадаадад байгаа гэлтгүй эх орондоо байгаа хүмүүс маань онлайнаар холбогдох боломжтой гэсэн үг үү? Хөл хорионы байдалтай байгаа учраас өөр ямар ч арга байхгүй л дээ. Алсын зайнаас холбогдоход ямар ч асуудалгүй учраас Монголдоо байгаа хүмүүс маань ч онлайн цагаа аваад холбогдож байгаа. Covid-19 гарснаас хойш гадаадад байгаа иргэд маань холбогдож аж байдлаа үзүүлэх нь улам ихэссэн. - Энэ хүнд хэцүү цаг үед өөрийнхөө зүгээс бүх чадлаараа ажиллаж байгаад тань талархаж байна. Тантай ямар сувгаар хэрхэн холбогдох боломжтой вэ? Баярлалаа. Миний албан ёсны facebook хаяг болох "Хөзрийн хатан" хаяг руу чат бичиж онлайнаар холбогдох боломжтой. Мөн Монголдоо байгаа хүмүүс маань 8090-1178 дугаараар холбогдож онлайн цагаа авч байгаа. Миниы хувьд энэ хүнд үед бүх чадлаараа хичээн, өөрийн хийж чадах зүйлсээ хийж байна.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ