...
...

"The Hu" хандивын тоглолтоо ням гарагт хийнэ

"The HU" хамтлаг УОК-ын үйл ажиллагаанд хандив өргөх тоглолтоо түр хугацаагаар хойшлуулаад байсан билээ. Тэгвэл тэд энэ ням гарагт буюу зургаадугаар сарын 28-ны 22:00 цагт White Rock Center-т тоглолтоо хийхээр боллоо. 

Уг хандивын  тоглолтыг “The HU” хамтлаг “Хүрээ энтертайнмент” ХХК-тай хамтран МҮОНРТ-ээр шууд дамжуулан хүргэх юм. 

Ард иргэд мөнгөн хандиваа Хаан банкны данс болон Candy данс руу шилжүүлэх боломжтой ба тоглолтын хугацаанд цугларсан хандивыг COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зориулж Улсын Онцгой комисст хандивлана. 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ