...
...

Ж.Ганбаатар: Төрийн албаны хариуцлагын тогтолцоог сайжруулах нь чухал

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 14:00 цагийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ. Нэгдүгээрт, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцсэн байна. Хуралдааны үеэр Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн үйл ажиллагааг Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлж, шаарлагатай зарчмуудын хүрээнд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг системчилж, тэдгээрийг урт хугацаанд тогтвортой, хэрэгжүүлэх асуудлаар гишүүд байр сууриа илэрхийллээ.

Мөн үеэр Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар УИХ-аас гаргаж буй хууль тогтоомж, журмуудад эрхийн асуудлыг тусгахаас илүү үүрэг хариуцлагын асуудлыг тусгах нь чухал. Төрийн албаныхан үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэх тогтолцоо яригдах вэ гэдгийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд сайтар тусгаж өгсөн үү гэдгийг онцолж хэллээ. Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдийг харилцан уялдаатай боловсруулах шинэ тогтолцоог бий болгоно гэж хууль санаачлагч гишүүд үзэж буй. Хуралдааны хоёрдугаар асуудлаар Үндэсний статистикийн хорооны 2019 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцсэн юм.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ