...
...

Олон жил орхигдсон хороолол доторх авто зам шинэчлэгдлээ

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатарын тайлангийн сэтгүүлдээ нийтэлсэн бүтээн байгуулалтын ажлыг манай сайт цувралаар хүргэж байна.

УИХ-ын гишүүн, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар өнгөрөгч гурван жилийн хугацаанд Баянгол дүүргийн хэд хэдэн хороонд бүтээн байгуулалт хийж ирсэн. Үүний нэг нь Баянгол дүүргийн 5,6,7,9,21-р хорооны хороолол доторх авто замын асуудлыг шийдэж өгсөн явдал юм. Тус дүүргийн 5-р хорооны хуучирсан замыг 1.0 тэрбум төгрөгийн төсөвт өртөгөөр сэргээн засварласан ба мөн хороодын засварыг нийт 7.8 тэрбум төгрөгийн өртөгөөр сэргээн засварлаж, шинэчлэн хийжээ.  Түүнчлэн 5,6,7,9,21-р хороодын хороолол доторхи хүүхдийн тоглоомын талбайнуудыг 1.5 тэрбум төгрөгөөр шинэчлэн тохижуулсан юм.

Энэхүү бүтээн байгуулалтыг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын санаачилгаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлсэн аж.

Хороолол доторх авто замын засвар /Улаанбаатар, Баянгол дүүрэг, 5 дугаар хороо/ 2019он Төсөвт өртөг 1.0 тэрбум

Хороолол доторх авто замын засвар /Улаанбаатар, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо/ 2019 он Төсөвт өртөг 2.0 тэрбум

Хороолол доторх авто замын засвар /Улаанбаатар, Баянгол дүүрэг, 7 дугаар хороо/ 2019 он Төсөвт өртөг 2.0 тэрбум

“Улаанбаатар Палас”-ын хойд талын үерийн далан дагасан авто замыг 3 дугаар эмнэлгийн арын замтай холбох авто зам /Улаанбаатар, Баянгол дүүрэг 6 дугаар хороо/ 2019 он Төсөвт өртөг 2.8 тэрбум

 

Хүүхдийн тоглоомын талбай /Улаанбаатар, Баянгол дүүрэг, 5, 6, 7, 9, 21 дүгээр хороо/ 2019-2020 он Төсөвт өртөг 1.5 тэрбум

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ОРШИН СУУГЧДЫН СЭТГЭГДЛЭЭС ХҮРГЭЕ...

Л.ОТГОНБААТАР БГД-ИЙН 5-Р ХОРООНЫ ИРГЭН: Зам тавих нь зөв шийдэл. Тодорхой хэмжээгээр түгжрэл багасна. Давуу тал гэвэл зөндөө байна. Ядаж төв замын хөдөлгөөн шингэрнэ.

Ц.ХОРЛОО БГД-ИЙН 6-Р ХОРООНЫ ИРГЭН: Зам тавьж өгч л байвал сайн шүү дээ. Хаа сайгүй мухар газар очоод тулчихдаг юм чинь зам тавьж л байвал хүний явах зам л уртсаж байна гэсэн үг, сайхан шүү дээ. Би энэ ар талын замаар явдаггүй болохоор сайн мэдэхгүй байна. Хуучин явган зам чинь хорооллын зам руу нийлдэг байсан. Зам тавиад л бид нарын явах замыг сайхан болгоод байвал илүү сайхан юм гэж байхгүй. Сайхан амьдаръя гэвэл замаа тавь гэсэн Хятадын үг байдаг юм байна лээ. Тэр чинь л зөв.

Ж.ХҮДЭРБААТАР БГД-ИЙН 6-Р ХОРООНЫ ИРГЭН "ТЭНГЭР СӨХ"-ИЙН АЖИЛЧИН: Олон жилийн өмнөөс л энэ хавьд чинь ус тогтдог, шороон замтай, машин тэрэг, хүн явахад, хүүхдүүд тоглоход хүндрэлтэй байдаг байсан. Олон жил болсон ч өнгөрсөн жилээс л зам, явган замыг нь засч овоо нэг гайгүй болсон. Түүнээс урьд нь ус тогтоод хэцүү байсан. Өмнө байсан машины зогсоолд машин зогсож болохгүй хэцүү байсан. Би энэ хорооны Тэнгэр СӨХ"-д ажиллаад гурав, дөрвөн жил болж байна. Одоо бол цэвэрлэхэд урамтай байна. Урьд нь бол хэцүү байдаг байсан. Харин одоо шал ондоо болсон. Бид нарын ажил хүртэл хөнгөрөөд амар байгаа.

 

Б.БИЛЭГБАТ БГД-ИЙН 6-Р ХОРООНЫ ИРГЭН:  Манай энэ талбай тааруухан байсан. Байр болгоны гадна талыг сайхан янзалсан. Ер нь их дажгүй. Борооны ус тогтдог байсан. Энэ жил бүгдийг нь янзалж, бүх байрны гаднах замыг цардаж, явган хүний зам, гэрэлтүүлэг бүгдийг сайн хийсэн. Манай зургаадугаар хороо их сайхан болсон. Урд талын төв замын хөдөлгөөнийг хойш нь татна гэдэг чинь хамаагүй чөлөөтэй болж байгаа. Ер нь их зөв шийдэл гарч байна. Энэ ажлыг манай хороо, дүүргээс УИХ-д гарсан Ж.Ганбаатар гишүүний санаачлагаар хийсэн гэж бодож байна. Баярлалаа

С.БЯМБАЖАВ БГД-ИЙН 6-Р ХОРООНЫ ИРГЭН: Манай гэр энд байдаг болохоор арын замаар явбал илүү амар түгжрэлгүй л байдаг юм даа. Манайхан өөрсдөө ухамсрын их асуудалтай. Бүгд дор бүрнээ хичээгээд түгжрэлээ зохиуцуулаад явчих зүйл дээр өөд өөдөөсөө тулаад зогсчих юм. Тэгээд арын хэд нь хэцүүддэг. Дор бүрнээ өөрсдөө хичээвэл уг нь гайгүй байх. Зам барих нь зөв. Ерөнхийдөө аравдугаар хороолол маш их ачаалалтай бүс болчихсон . Тиймээс би зам барихыг сайшааж байгаа. Баярлалаа.

С.ЭНХТҮВШИН БГД-ИЙН 10-Р ХОРООНЫ ИРГЭН: Урьд нь энэ зам шороон зам байсан. Бороо ус орохоор үер болоод шуудуу татчихдаг, явж болдоггүй. Өмнө дээшээ доошоо унаатай явахаар замын хоёр талаар явж байгаа хүмүүс шороо тоосонд дарагдаад хэцүү байсан. Одоо засмал замтай болсноор машин тэргэнд ч гамтай, явж байгаа хүмүүүстээ ч тэр, хоёр талын айлууддаа ч тэр шороо тоосонд дарагдахгүй их сайхан болсон. Гурван жил болоход эвдрэл гараагүй сайн зам тавигдсан. Энэ замыг чинь УИХ-ын гишүүн “Оргил”-ын гэх Ж.Ганбаатар тавьсан шүү дээ. Ж.Ганбаатарыг маш сайн гишүүн гэж бодож байна. Сая энд шинээр МАН- ын байр барилаа, сагсны шит, хүүхдийн тоглоомын талбай бариуллаа. Мөн СОТ- ын байрны хажууханд сургууль, цэцэрлэг барьж байна. Боломжийн сайн хүн гэж бодож байгаа. Тэгээд их дэмжиж явдаг.

Д.БУРМАА БГД-ИЙН 7-Р ХОРООНЫ ИРГЭН: Би Баянгол дүүргийн 8-р хорооны иргэн. Манай орчимд Ж.Ганбаатар гишүүн улсын төсвийн хөрөнгөөр авто зам, явган хүний зам, гэрэлтүүлэг, хүүхдийн тоглоомын талбай гээд олон ажлыг цогцоор нь хийлгэсэн. Гэр хороолол дунд хувийн хөрөнгөөрөө авто зам тавиулсан. Тойрогтоо маш их бүтээн байгуулалт хийсэн. Манай аав, ээж ч 8-р хорооны иргэн. Ахмадууддаа хийсэн ажлаа тайлагнадаг. Сонгогдсон гишүүний хувьд Ж.Ганбаатар гишүүн тойргийн иргэдээ амар тайван амьдруулах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлд анхаарал тавьдаг. Залуусын дунд бас олон төрлийн ажил зохион байгуулдаг. Парламентад миний бодлоор ахмад, дунд, залуу үеийн бүх төлөөлөл байх ёстой. Ахмадууд нь хазаарыг нь татдаг, залуус нь гуяддаг, дунд үеийнхэн нь гол цөм нь байдаг байх нь зөв. Энэ пропорц зөв байвал ажил хамгийн сайн явна. Ж.Ганбаатар гишүүн шиг дунд насны, бизнест ч, төрд ч ажиллаж үзсэн, эрч хүчтэй, юмыг зөв талаас нь хардаг, шударга үгтэй гишүүд олон сонгогдоосой гэж харж байна.

Б.ГҮНСМАА БГД-ИЙН 10-Р ХОРООНЫ ИРГЭН: Ийм гоё замтай болсонд сэтгэгдэл их өндөр байна. Өмнө нь хувцас хунар бөөн шороо тоос болоод явдаг байсан. Одоо бол сайхан байна. Энэ сайхан замыг чинь Ж.Ганбаатар гишүүн өөрийн хөрөнгөөр хувиасаа хийсэн гэсэн. Тэгэхээр чинь их л сайн, сүрхий хүн байгаа биз дээ.

Д.ЦОЛМОН БГД-ИЙН 9-Р ХОРООНЫ ИРГЭН: Иргэдтэйгээ харилцаа сайтай, найрсгаар хүлээн авч уулздаг гишүүн бол Ж.Ганбаатар юм. Манай хороонд сургууль барьсан. Хэд хэдэн газарт зам тавьсан. Ахмадын байр барьж өгсөн. Итгэл даах хүн шүү дээ.

О.ЛХАГВА-ОЧИР БГД-ИЙН 6-Р ХОРООНЫ ИРГЭН: Би Баянгол дүүргийн унаган хүүхэд, энэ хавьд хүүхэд насны минь олон сайхан дурсамж үлдсэн. Хороолол доторхи замыг бүрэн зассан тохиолдлыг би мэдэхгүй, маш олон газар том том хагархай байдгаас ѳвѳлдѳѳ мѳсѳн гулгуур, зун, намартаа усан шалбааг дунд амьдарч ирсэн. Харин ѳнгѳрсѳн зун, намаржин замын иж бүрэн засвар хийж илүү ѳргѳн замтай, олон зогсоолтой болсонд туйлын баяртай байгаа. Ая тухтай амьдрах орчинг сайжруулах ажлыг санаачлан хийж байгаа Ж.Ганбаатар гишүүнээ залуучууд бид тууштай дэмжинэ.

 

Эх сурвалж: УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын

2016-2019 оны ажлын тайлан сэтгүүлээс

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ