...
...

"Оргил" худалдааны төвийн брэнд менежер А.Хэтболд: Бидний баримталдаг зарчим бол ЧАНАР, АМТ, ХЯМД ҮНЭ

60 жилийн түүхт Өмнөд Солонгосын тэргүүн хүнсний үйлдвэрлэгч “CJ” группийн дэлхийд танигдсан амтыг эх орондоо мэдрэх боломж нээгдсэн мэдээг дуулгахад таатай байна. “CJ” группийн хагас боловсруулсан олон төрлийн багц бүтээгдэхүүнийг үндэсний сүлжээ “Оргил” худалдааны төв албан ёсны эрхтэйгээр худалдаалж эхэлсэн бөгөөд хүнсний ногоо, төрөл бүрийн час хийсэн амт болон далайн гаралтай бүтээгдэхүүнээр баяжуулсан банш, тахиан махан нагетс, котлет зэргийг Монголд худалдаалж байгаа “Оргил” худалдааны төвийн Брэнд менежер А.Хэтболдтой уулзаж ярилцлаа.

Өмнөд Солонгосын алдарт “CJ” компанийн брэнд хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг Монгол Улсад худалдаж эхэлжээ. Тухайн бүтээгдэхүүнийг эрхлэн гаргагч компанийн талаар танилцуулна уу?   

Юуны өмнө Солонгосын ”CJ” группийн тухай товчхон танилцуулах нь зүйтэй байх. Та бидний хувьд тус группийн нэг хэсэг болох медиа салбарт үйл ажиллагаа явуулдаг “CJ” энтертайнмент кино компанийн бүрэн хэмжээний нэг ангит болон олон ангит кинонуудаар нь эчнээ танил болсон гэдэгт итгэлтэй байна. “CJ” группийн хувьд медиа салбарт хөл тавихаасаа өмнө хүнсний үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд 60 гаруй жилийн түүхтэй Өмнөд Солонгос төдийгүй дэлхий дахинд танигдсан Солонгосын хоолны соёлын томоохон экспортлогчдын нэг юм. Нэг үгээр хэлбэл “CJ” групп нь Солонгос соёлыг дэлхий дахинд сурталчлах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэж ойлгож болно. Өдгөө кино дэлгэцийн бүтээл, К-поп урлагт хөрөнгө оруулалт хийж ажиллахаас гадна хүнсний үйлдвэрлэлийн салбартаа манлайлан ажиллаж байгаа Өмнөд Солонгосын тэргүүлэх компаниудын нэг юм. Нөгөөтэйгүүр манай “Оргил” худалдааны төвийн хувьд үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн баримталж ирсэн үндсэн тулгуур зарчим болох чанартай бүтээгдэхүүнийг зах зээлийн боломжит хамгийн хямд үнээр хэрэглэгчдийн гарт хүргэх зорилгынхоо хүрээнд тус компанийн хагас боловсруулсан, хөлдөөсөн хүнсний бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд нэвтрүүлж эхлээд байна. Бидний хувьд 2020 оны эхний улиралд “CJ” групптэй хамтран ажиллах гэрээг үзэглэж, дөрөвдүгээр сараас эхлэн албан ёсны эрхтэйгээр өөрийн салбар дэлгүүрүүдээрээ худалдаалж хэрэглэгчдэдээ хүргэж эхэлсэн.

Тухайн хагас боловсруулсан бүтээгдэхүүний онцлог юу вэ?  

“CJ” групп бол түрүүн хэлсэнчлэн Өмнөд Солонгост хүнсний үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч төдийгүй дэлхийн зах зээлд аль хэдийнээ танигдсан брэндийг хөгжүүлэгч компани юм. Тус компанийн эрхэмлэдэг гол зүйл нь барааны чанар болоод эрүүл ахуйн стандарт гэдгийг та бүхэн бүтээгдэхүүнүүдийг нь худалдан авснаар хялбархан таньж болно. Энэ зарчмынхаа хүрээнд “CJ” компанийн хувьд үйлдвэрлэж буй хүнсэндээ ямарваа нэгэн химийн найрлага оруулдаггүй гэдгээрээ Солонгос улсад бусад бүтээгдэхүүнээсээ ялгарч, үүнийгээ ч дагаад хэрэглэгчдийн дунд эрэлт хэрэгцээ өндөртэй байдаг. Чанарын хувьд хүнсний бүтээгдэхүүнд тавигдах ISO болон HACCP стандартуудыг нэгэн зэрэг хангасан, үнийн хувьд ч манай хэрэглэгчид худалдан авахад маш боломжийн нөхцөлөөр худалдаалагдаж байгаа. Хөлдөөсөн бүтээгдэхүүний онцлогоос товчхон дурдвал маш олон нэр төрлийн сонголттой ба хэрэглэхэд хялбар гэдгээрээ ижил төстэй бусад бүтээгдэхүүнээс эрс ялгарна. Та бидний хувьд бууз, баншийг үхэр хонины махтай гэдгээр л төсөөлдөг хязгаарлагдмал ойлголттой байдаг бол тус компанийн брэнд бүтээгдэхүүнүүд гахайн мах, кимчи, тахианы мах, шарсан, далайн гаралтай зэргээр маш олон төрлийн сонголттой байгаа. Бидний хувьд баншнаас гадна шарсан тахиа, нагетс, котлет гэх мэт олон төрлийн бүтээгдэхүүнийг импортлон худалдаалж байгаа.

Энэхүү бүтээгдэхүүнүүд нь хэдэн граммаар савлагдсан байдаг вэ, Мөн үнийн мэдээлэл өгөөч?

Савлагааны хувьд дундаж ам бүлтэй айлын нэг оройн хоолны хэрэгцээнд зохицохуйц хэмжээгээр савлагдсан байгаа. Мөн олон улсын стандарт шаардлагуудыг хангасан ба ижил төстэй бараа бүтээгдэхүүнээс харьцангуй хямд худалдаалагдаж байгаа. Мэдээж тухайн бүтээгдэхүүний савлагаа, орц найрлага, хэрэглэх арга зэргээс шалтгаалан харилцан адилгүй байгааг дурдах нь зөв байх.

Нийт хэдэн төрлийн бүтээгдэхүүнийг Монголд оруулж ирсэн бэ?

Хагас боловсруулсан бүтээгдэхүүн бүрээс 24 нэр төрөл байгаа. Банш, нагетс, котлет. Эдгээр нь дотроо амт болон орцоороо ялгардаг. Энэ бол бидний хамгийн анхны буюу эхний ээлжийн татан авалт. Цааш цаашдаа бид хэрэглэгчдийнхээ эрэлтийн судалгаан дээрээс үндэслэн шинэ нэр төрөл, сортуудыг нэмэгдүүлж, бүтээгдэхүүний үнийг аль болох урт хугацаанд хямд, тогтвортой барих боломжийг нээнэ. Ойрын төлөвлөгөөнд “CJ” группийн үйлдвэрлэж ирсэн амтат кимчинүүд, даршилсан ногоо бидний Солонгос ресторанд идэх дуртай хачир зэрэг бүтээгдэхүүнүүдийг Монголдоо оруулж ирэхээр ажиллаж байна.

Оргил худалдааны төвийн аль аль салбаруудаар худалдаалж байгаа вэ?

“Оргил” сүлжээ худалдааны төвийн бүх салбаруудаар худалдаалагдаж байна. Манай “Оргил” худалдааны төвийн нэг онцлог бол 100% үндэсний сүлжээ дэлгүүр бөгөөд бүх салбартаа бараа бүтээгдэхүүнээ жигд хүртээмжтэй, ижил үнээр худалдаалж, хэрэглэгчдийнхээ эрх ашгийг хангахад оршдог.

Тус группийн зөвхөн хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг оруулж ирж байна уу?

Бид CJ групптэй анхны удаа түншлэл байгуулан хамтран ажиллаж байна. Анхныхаа хамтын ажиллагааг хагас боловсруулсан бүтээгдэхүүн буюу хөлдөөсөн бүтээгдэхүүний худалдаагаар эхэлж байгаа юм. Цаашид бид бүтээгдэхүүний нэр төрлийг аль болох богино хугацаанд нэмэгдүүлэх ба ингэснээр зах зээл дээрх өрсөлдөөнийг эрчимжүүлж, дагаад дотоодын хүнсний үйлдвэрлэгч нар маань ч илүү чадваржина гэдэгт итгэлтэй байна. Одоогоор “Оргил” худалдааны төв нь хүнсний импортоороо Монголд дээгүүрт бичигддэг. Өмнө дурдсанчлан бид нэн түрүүнд бүтээгдэхүүний чанарыг чухалчилдаг ба хэрэглэгчдэдээ хамгийн хямд үнээр нийлүүлэхийг эрхэм зорилго болгодог. Тиймээс ч манай “Оргил” худалдааны төв бусад сүлжээ дэлгүүрээс хамгийн хямдхан байж чаддаг гэдэгт итгэлтэй байна. Хэрэглэгчид ч энэ тал дээр санал нийлэх байх.

Нэг үеийг бодоход Монголчууд эрүүл хооллодог болсон. Харин тухайн бүтээгдэхүүнүүд нь эрүүл хооллолтод зохицох болов уу?

Эрүүл зөв хооллоно гэдэг маань маш өргөн хүрээтэй ойлголт. Та бидний хэрэглэж байгаа хүнсэнд тавигдах нэн тэргүүний шаардлага бол ямар стандарт хангасан бэ гэдэг асуудал юм. Тус брэндийн хувьд олон улсын бүхий л шалгуур үзүүлэлтүүдийг хангаж хүнсний ISO, HACCP болон Өмнөд Солонгосын хүнсний стандартуудыг нэгэн зэрэг баталгаажуулсан явдал юм. Түүнчлэн гарал үүслийн хувьд тодорхой бөгөөд 100% органик бүтээгдэхүүн учир хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал дээр бид хэрэглэгчдэдээ ам бардам баталгаа өгч чадна.

Орчин үед ажил хөнгөвчилсөн, түргэн шуурхай, цаг хугацааг хэмнэсэн олон төрлийн бүтээгдэхүүн байна. Жишээлбэл “Gut & Gunstig” гэх Герман брэнд байдаг?

Та бид бүгдээрээ цаг зав багатай, маш их ачаалалтай амьдралын хэмнэлтэй болсон гэдэгтэй санал нийлнэ гэж бодож байна. Ийм амьдралын хэв маягт хоол хийж бэлтгэнэ гэдэг нь нэлээд хичээл зүтгэл, цаг зав шаардсан ажил болсон учир хэрэглэгчид маань хөдөлмөр хөнгөвчлөх хагас болон бүтэн боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний эрэлт зөвхөн Монголд төдийгүй дэлхий дахинд өсөх хандлагатай байна. Манай “Оргил” сүлжээ дэлгүүрийн хувьд Германы алдарт “Gut&Gunstig” брэндийн хагас боловсруулсан, хөлдөөсөн бүтээгдэхүүнийг сүүлийн 20 орчим жилийн турш хэрэглэгчдэдээ хүргэн ажиллаж байна. Тус брэндийн төрөл бүрийн хөлдөөсөн ногоо, хөлдөөсөн жимс, нагетс, котлет гэх зэрэг бүтээгдэхүүнүүд бий. Энэхүү брэндээс гадна Монголчууд өөрсдөө олон төрлийн хөлдөөсөн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. Гэхдээ бүтээгдэхүүний нэр төрөл, сонголт, хүнсний аюулгүй байдал, гарал үүсэл, ам чанар зэрэг нь хэрэглэгчдийн хэрэгцээг хараахан хангаж чадахгүй байна. Харин CJ группийн хагас боловсруулсан бүтээгдэхүүн нэмэгдсэнээр илүү өргөн сонголттой болгож өгч байгаа юм. Түүнээс гадна Өмнөд Солонгосын хоолны соёл, амт, чанарыг илүү ойроос мэдрүүлэх боломж бүрдэж байгаа билээ.

 

Оргил худалдааны төвийн борлуулалтын алба утас: 96600571

 

 

Оргил худалдааны төвийн борлуулалтын алба утас: 96600571

 

 

Оргил худалдааны төвийн борлуулалтын алба утас: 96600571

 

 

Оргил худалдааны төвийн борлуулалтын алба утас: 96600571

 

 

Оргил худалдааны төвийн борлуулалтын алба утас: 96600571

 

 

Оргил худалдааны төвийн борлуулалтын алба утас: 96600571

 

 

Оргил худалдааны төвийн борлуулалтын алба утас: 96600571

 

 

Оргил худалдааны төвийн борлуулалтын алба утас: 96600571

 

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (4)
  • Yum bansh gadnaas avah ve. Eruul bish udaan hadgalsan .

  • ...202 unen hellee.nemeed helhed hugatsaa ni duussan baraa taarch baisan

  • өдрийн 14 цаг хүртэл ажилладаггүй Өглөө 9 онгойх хувиартай боловч хуралдаж гимнастик хийж байж онгойдог

  • Оргил худалдааны төв нь ихэнх бараа нь гаднаас авчирсан чихэр печень байдаг хүнсний ногоо нь дандаа муудсан хуучирсан байдаг. Зайсангийн оргил хамгийн муу нь оройхон ороход өргөн хэрэгцээний бараа нь дуусчихсан өглөө ороход ирээгүй байдаг. Мөн дандаа тоолого хийж өдрийн 12 цаг хүртэл хаадаг гар ариутгагч нэртэй ус тавьдаг үйлчилгээ маш муу 300,000 мянгаар бонус худалдаг боловч ихэнх бараа нь хямд үнээр зарж байгаа гээд бонуст харьяалагддаггүй. Хамгийн муу дэлгүүр. Барааны сонголт муутай.

Онцлох мэдээ