...
...

Ж.Ганбаатар: Хуулийн хугацаа намраас хэрэгжинэ гэдгийг иргэдэд САЙН ОЙЛГУУЛАХ хэрэгтэй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр /2020.04.16/ үдээс өмнөх эхэлж, “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанаар, энэ сарын 7-ны өдөр А.Сүхбат, Х.Болорчулуун нарын 20 гишүүний өргөн барьсан  “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Хууль санаачилсан хүмүүсийг бол дэмжиж байна. Гэхдээ дотооддоо ургуулж чаддаг үр тариа, хүнсний ногоог гаднаас зөөх нь утгагүй гэхдээ хэт үнэтэй зарвал иргэдийн амьдралд хүнд тусна. Түүнчлэн, тосны ургамлын (рапс) үрийн гаалийн албан татварыг тэглэснээр хөрс, ус хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө ихээр үзүүлэх тул тодорхой бүс нутагт, хэмжээ хязгаартай тариалах асуудалд Засгийн газар онцгой анхаарал хандуулах шаардлагатай.

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ