...
...

Иргэний нийгмийн байгууллагууд Өмнөговь аймгийн Баяндалай суманд 2020.04.12, 13-нд ажиллана

“Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ-ын санаачилгаар бусад иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран “Байгаль эх- хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлгийг өнгөрсөн онд орон даяар зохион байгуулсан билээ.

Энэ хүрээнд орон нутагт хариуцлагагүй уул уурхай хэрхэн байгаль орчныг сүйтгэж, экологид нөхөж баршгүй хохирол учруулж байгааг олон нийтэд ил гаргасан.

Тухайлбал, Өмнөговь аймгийн Баяндалай сумын нутаг дахь Аргалантын ар гэх газарт манган олборлохыг орон нутгийн иргэд эсэргүүцэж байгааг тухайн үед ТВ8 телевиз, Zindaa.mn сайт, "Өглөөний сонин" нийтлэл нэвтрүүлэг бэлтгэж, бодит байдлыг олон нийтэд мэдээлж байсан. Харамсалтай нь, өнөөдрийг хүртэл байдал дээрдсэнгүй, Өмнөговь аймгийн Баяндалай суманд газрын ховор элемент манганы уурхай нээхээр дайрч байгааг нутгийн иргэд мэдээллээ. 

Тиймээс “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ, “Эрс шинэчлэл хөдөлгөөн” ТББ, “Экологийн цаг” нэвтрүүлгийн багийнхан бодит байдалтай танилцаж, мэдээлэл хүргэхээр 2020.04.12, 13-нд Өмнөговь аймгийн Баяндалай суманд дахин ажиллахаар болжээ.

Та бүхэнд Өмнөговь аймгийн Баяндалай суманд 2019.10.20-нд зохион байгуулсан “Байгаль эх, хариуцлагатай уул уурхай” хэлэлцүүлгийн үеэр бэлтгэсэн нэвтрүүлгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

БИЧЛЭГ ҮЗЭХ
 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)
  • Иргэний нийгэмлэгийн байгууллагуудын хоол хүнс бинзений зардал буудалын хөлсөө хаанаас олдог юм бол. Дандаа хүнтэй хэрэлдээд яваад байхаар ар гэрийн санхүүг бас яадагийн бол. Нэг бол дандаа мөнгөтэй хүмүүс ажилладаг юм болов уу.Одоо ч асрах нэртэй хувийн байгууллагуудын мөнгө олдог аргыг төр учрыг олчихлоо. Удахгүй хөдөө гадаа хүн дарамталдаг нийгэмлэгийн учрыг олоосой.

Онцлох мэдээ