...
...

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва Сонгинохайрхан дүүрэгт ажиллав

Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Р.Дагва өнөөдөр Сонгинохайрхан дүүрэгт ажиллаж, цагдаагийн хяналтын цэгийн үйл ажиллагаатай танилцлаа. Гудамж талбайд аюулгүй байдлыг сахиулах, олон нийтийг аливаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор НГХУСАЗЗ-өөс “Хархорин” худалдааны төв болон Саппорогийн автобусны буудалд цагдаагийн хяналтын цэг байршуулсан юм. Тухайн цэгүүдийг байршуулсанаар нийтийн эзэмшлийн талбайд гар дээрээс худалдаа эрхлэх зөрчил арилж, согтуугийн улмаас үйлдэлтэй гэмт хэрэг, халаасны хулгайн хэргийн гаралт буурсныг цагдаагийн албан хаагчид хэлсэн. Мөн үеэр нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва шинэ төрлийн коронавируст халдвараас сэргийлэх хүрээнд хэрэгжүүлж буй ажилтай танилцсан юм. Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын алба, Мэргэлжлийн хяналтын газар, Цагдаагийн хэлтсийн албан хаагчид 24 цагаар ажиллаж, гудамж талбайг ариутган, иргэдэд заавар зөвлөгөө өгч байгаа аж. Түүнчлэн дүүргийн Онцгой комиссоос иргэдэд амны хаалт тарааж, заавар зөвлөмж тогтмол өгдөг болохыг оршин суугчид хэлсэн. Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва онцгой нөхцөлд иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах хүрээнд шаардлагатай арга хэмжээг авч ажиллахаа хэлсэн юм.


 

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)
  • Мандахбаяр байгаль орчиноо хамгаалаад тэмцээд байгаарай. УИХ д дэвших гээд ийм ажиллагаа явуулж байгаа бол дэмжихгүй шүү. Одоо Оюутолгойн гэрээг цуцлах талаар тэмцэнэ үү

Онцлох мэдээ