...
...

Я.Буянжаргал: Баян-Өлгий аймагт нэг жолоочийг тусгаарласан

Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас өнөөдрийн /2020.03.27/ шинэчлэгдсэн мэдээллийг өглөө.

Я.Буянжаргал "Баян-Өлгий аймагт нэг жолоочийг тусгаарласан. Төмөр замын галт тэрэгнүүдэд 11 эмч, эмнэлгийн ажилтнууд ажиллаж, иргэдийн халууныг үзэж, асуумж авч байна. Өчигдрийн Улсын онцгой комиссын хуралдаанаар тусгаарлах хугацааг 21 хоног болгон сунгасан. Тусгаарлан ажиглах байранд байх хугацааг халдварын нууц үетэй холбогдуулан тогтоодог. 

Халдвар авсан хүнтэй нэг метрийн зайд харьцсан хүнийг сэжигтэй тохиолдол гэж үзэж байна. 

Олон улсын суплаачдын хэлж буйгаар тусгаарлалтад байх хугацааг 21-28 хоног байх нь зүйтэй гэж үзэж байна" гэв. 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ