...
...

“СТРАТО” ХХК-ийн хууль бус үйлдлийн эсрэг малчид тайван замаар тэмцэж байна

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын малчид бэлчээр, газар нутгаа хамгаалахын тулд хууль бус нүүрс тээвэрлэлтээс үүдэлтэйгээр байгаль, хүрээлэн буй орчинд асар их хохирол учруулж байгаа үйлдлийг зогсоохоор тэмцэж эхэлсэн талаар бид мэдээлсэн.

Гэтэл жагсаал цуглаан хэт замбараагүй болж, амгалан тайван байдал алдагдахаар байна гэсэн мэдээлэл зарим хэвлэлээр бичиж эхэлжээ.

Үүнтэй холбоотойгоор бид Цогтцэций сумын  Засаг дарга О.Бадарчтай холбогдож тодрууллаа.

Тэрбээр “Энд ямар нэгэн байдлаар эмх замбараагүй байдал үүссэн, олон хүн цуглаад жагсаад, хэрүүл тэмцэл хийгээд байгаа зүйл огт алга. Билгэх багийн малчдад бид тэмцлээ тайван байдлаар хийх, хууль журмыг сахиж мөрдөхийг байнга сануулж, зөвлөгөө өгч ажиллаж байна” гэв.

Билгэх багийн иргэдийн мэдээлж байгаагаар малчид өчигдрөөс буюу гуравдугаар сарын 25-наас хойш нүүрс тээвэрлэлтийн хүнд даацын 60-аад авто машины хөдөлгөөнийг хязгаарлаж зогсоогоод байгаа гэнэ.

Түүнээс гадна малчдын зогсоосон автомашинуудын гэрээ болон тээвэр хийх зөвшөөрөл зэрэг холбогдох бичиг баримтад хяналт шалтгалт хийхээр Өмнөговь аймгаас Цогтцэций сумын Хангийн Хэц гэдэг газар руу Авто тээврийн улсын улсын байцаагч томилогдон ажиллахаар болжээ.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ