...
...

З.Энхболд оо, Л. Наранбаатар аа, тонилцгоо

Намайг Учралын Ганболд гэдэг. Энэ жил 36 настай. Эхнэр, охины хамт амьдардаг. Короновирус гарсантай холбоотой жижиг цайны газраа хаахаас аргагүйд хүрч гэртээ суух “ажилд” шилжсэн. Эхний ход хоног амраад, гэрийнхэнтэйгээ хамтдаа сайхан л байв.  Удахгүй банкны лизингээ төлөхийг шаардах ажилтан эмэгтэйн байн байн утасдах, машины төлбөрөө гүйцээхийг шаардах ченжийн дарамталсан мессеж, тогоочийн маань хүүхэд өвдөөд гэж зээл гуйх өрөвдөлтэй царайнд миний даралт өсөж, ярианд минь бухимдал цухалзаж эхлэв. Гэвч энэ шинэ дарамт, шинэ мэдрэмж биш ээ. “Энэ чинь алаан байхгүй юу” гэдэг шиг л өдөр тутам урд хормойгоо ард хормойгоороо нөхсөөр, зүтгэсээр ирсэн Монголын дундаж иргэний л туучдаг зам. Болгосоор ирсэн, цаашид болгоод амьдарч л таарна.

Уур минь хүрч байна

Учралын Ганболдоос хамаарахгүй, хамаатай мэт боловч өөрийг минь оролцуулахгүй шийдэж байгаа, амьдралд минь тус болдоггүй юмаа гэхэд ус болох төрийн шийдвэр, улс төрийн үйл явдал өрнөдгийг энэ хэд хоногт гэртээ телевизийн удирдлага эргүүлж, гэрийнхээ Wi Fi-аар утсаа элэгдтэл сошиал ухсаны хүчинд “ойлгох” шив. Өмнө нь үүрийн гэгээнээр  гарч, өдөржин шогшиж, үдшийн бүрийгээр орж ирдэг амьдрал маань улс төр, нийгмийн мэдээлэл сонирхох зав олгодоггүй байж. Улс төр гэдэг ч завтай, ажилгүй хүмүүсийн л хийдэг зүйл бололтой.

Нэг бүтэн өдөржин, оройжин тавантолгойн нүүрс дээр IPO гаргах нь зөв,  буруу эсэх талаарх улс төрчдийн маргааныг телевиз болон сошиалаар баруун солгойгүй гаргав. З.Энхболд гээд миний л мэдэхийн сүүлийн 30 жил дарга, гишүүн хийсэн улстөрч Тавантолгойн 30 хувь дээр Засгийн Газар IPO хийж жаахан мөнгөөр өгөх гээд байна, MCS төрөөс хямдаар Тавантолгойг авах гээд байна гэж шазуур зуух аж. Хариуд нь эдийн засагч гээд байдаг бил үү,  Л.Наранбаатар гэх залуу З.Энхболдыг "Страто" гэх төрсөн дүүгийнхээ компанид Тавантолгойн нүүрсийг хямд угааж хятадуудад зарах гээд байна гэв. Түй чёрт, хэн хэн нь л Тавантолгойн нүүрсийг хямдхан авч хятадуудад зарах сонирхолтой юм уу,  хаашаа юм. Ингэхэд Тавантолгой чинь 1072 хувьцаа эзэмшигч нийт иргэдийн  өмч биз дээ.

Яахаараа У.Ганболдын өмнөөс, иргэдийн өмнөөс энэ хоёр улс төрч булаацалдаж,  хэрэлдэж байдаг билээ. Бид арай л амгалан тэнэг байгаа юм бус уу. Тэр Уул уурхайн яам нь ч бодлогоо яагаад тодорхой тайлбарлаж болдоггүй юм. Б.Ганхуяг гээд тэр захирал залуу нь ч яагаад улс төрчдөд нүүр рүү нь харж байгаад  "Хол бай, энэ бол нийт иргэдийн эрх ашиг" гээд телевизээр шууд хэлчих зориг байдаггүй юм. Яагаад бид амьдрах гээд үхтэлээ зүтгэчихээд, тэр зүтгэлийг нь баллаж байгаа улс төрчдийг харж бухимдаж байх ёстой гэж. Надад лав таалагдахгүй байна.

Одоо иргэдийн өмчөөс  зайлцгаа улс төрчдөө

Өчнөөн бухимдах зүйл байхад яагаад Тавантолгойн хэрүүл дээр бухимдав гэж та гайхаж магадгүй. Хэдхэн сарын өмнө Тавантолгойн 1072 хувьцааг эзэмшигч иргэдэд жилийн ашиг гэж 90 гаруй мянгөн төгрөг өгнө гэж захирал Б.Ганхуяг нь телевизээр ярихад хамгийн их баярласан хүний нэг нь би юм. Учир нь ийм хэмжээний мөнгийг авсан иргэд том зүйл худалдан авч чадахгүй учир бараг бүгдээрээ хүнсэндээ зарцуулдаг. Иргэдийн энэ мэт хөрөнгө оруулалт л мань мэтийн жижиг цайны газруудыг орлоготой байлгаж амьдруулж байдаг билээ. Зарим ухаантнууд бэлэн мөнгө тараах нь буруу гэж л байдаг. Гэвч их мөнгө биш бага мөнгө тараах нь шууд ЖДҮ буюу жижиг үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт болж очдогийг мэдэхгүй цагаан захтанууд телевиз болгоны эфирт шаваастай.

Гэтэл одоо балай улс төрчдийн хэрүүлээс болж Тавантолгой нь дахиад гацах нь. Дахиад л бид гацсаны уршигаар хөрөнгө оруулалтгүй болж, иргэд бэлэн мөнгөгүй болно. Хар ухаанаар бодоход,  улстөрчид мань мэтийн дундаж иргэддээ таалагдах зүйл дээр попромоор юм. Гэтэл бүр эсрэгээрээ шүү. Одоо болно. З.Энхболд оо,  хэрүүлээ аваад Тавантолгойгоос зайл. Та 30 жил биднийг удирдлаа. Бүр парламентийг удирдлаа. Хийх юмаа хийх цагтаа хийгээгүй хөгшин улстөрчид одоо зайл. Л.Наранбаатар аа, одоо болно. Үнэхээр MCS-ийн эрх ашгийг хангадаг бол Ухаа худагт нь очиж ажилла. Тавантолгойн хувьцаа эзэмшигчдийн нэрийг барьж,  хувийн пэйж ажиллуулж, сонгуулийн жилд попрохоо болио. Тавантолгойн Б.Ганхуяг захирал та ч гэсэн ажлаа зоригтой хий. Эцэст нь иргэд өөрсдөө эрх ашгаа хамгаалж орлоготой, ажилтай монгол хүн баймаар байна гэдгээ хэлье.          

Учралын Ганболд

Эх сурвалж: Zaluu.com

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (17)
  • Цагаа,газраа олоогүй юм болгон нэр хүнд муутай байдаг,хоёр золиг минь энэ өвчин зовлон өнгөрсөн хойна сайн хэрэлдээд шалгуулаад нэг нь маадгар үлдэж нөгөө нь шорондоо орж далдарцгаа

  • hehe angaij baigaad saihan ordoo hyaduudad ald geed baigaa yum uu irgen Ganbold ta sanaa zovj baigaa shig bisad humuus sanaa zovood bicheed temtseed zasagtaa avaad uldlee ..ter n tanii sanaand tohirihgui bna uu

  • Хэрүүл хиивэл муу ёр гэж хөгшид хэлдэг байв Одоо бол худалч хэрүүлчид монголыг удирдаж байх шив

  • Enhbold moncuudaa gesen um shyy AN arai deer ni shyy

  • Zub buruug shalgah bguullaga thalin abaad ajillaj bgaa biz dee

  • Үнэн үг хэлж Энэ хоёр тонилбол таарна. Хэдийд хаана хоорондоо хэрэлдэхээ мэддэг нас намбатай хүн юм уу гэтэл цаг үе ээ мэдрэлгүй мэдрэмж муутай 2 тэнэг юм байна. Энэ 2 т хэлэх муу үг алга. Корона Корона гээд дэлхий дэвхцэж байхад Наранбаатарт хэлэх ч үг алга

  • Hurshsan tosond huushuur hairsaar bgaad tolgoi chin hurshchihsan yumuu...tavantolgoin 30 huviig ipo nereer gadniihand 1 hen terbumaar zarah luivar sumyabuzar said hiih gej baisniig z.enhbold zogsooloo. Bidnii umnuus duugarsan ni gantshan enhbold shuu...sumyabuzar hyamdhan naimaaniihaa ard heden terbumiig halaaslah gej baisniig hen medlee

  • Короногийн үед ЗГ дараах арга хэмжээг авах нь оновчтой 18 Наснаас дээш иргэн болгонд сарын 100000 төгрөг өгөх.Дараах хүмүүсд хамаарахгүй 1 Улсаас цалин тэтгэвэр тэтгэмж авдаг 2 Төрийн өмчийн болон оролцоотой ААН ОУ байгуулоагад ажиллладаг 3Үндэсний хэмжээний компанид ажилладаг 4Одоогоор ажлын байраар тогтмол хангагдсан 5Мэлчид 6Сайн дураараа авахаас татгалзсан Дээрх хүмүүсийн шууд хамаарал буюу эхнэр эсвэл нөхөр 18 насхүрсэнмболовч хамт амьдардаг хүмүүс бас авахгүй Ийм аргахэмжээний дүнд жижиг бизнес эрхлэгчил түрээслэгчид ЖДҮ тэнд ажиглагсадад буюу ажиллаж байсан хүнд бодит тус болноЭргээд энэ нь бусад бизнэсдээ дэм болно.Тусламж авах хүн 200000-300000 л байх байх

  • Энхболд л зөв яриад байна даа

  • Б.Ганхуяг захирал "30 хувийг зарна гэдэг худлаа. ТТ- оор улс төр хийхээ боль. Ажлыг маань хийлгэ" гэж хэлсэн ш дээ.

  • чи тэгээд өдөржин уншсан юм бол энхболд бид хувьцаа эзэмшигчдийн өмнөөс заруулах шаардлагагүй гэж бгааг ойлгохгүй бгаму малаа,

  • Сонгуулийн шоу наад муу тэнэгүүд чинь нэр дэвших нүхээ эсвэл өмнө нэр дэвшихдээ их хэмжээний өр тависан ба эсвэл их том ам гарсан тэгээд л олигтой юм олж чадаагүй одоо амруугаа алгадуулсан болохоор орж гарах нүхгүй болсон байгаа Дандаа л сонгуулийн. Үеэр ийм хэл ам гарч л байдаг шүү дээ тэгэхээр тайван бай болохгүй бол ард түмэн нэгийг бодох л байлгүй

  • Засаг төр нь ажлаа хийсэн шиг хий. Та нарыг итгэж ард түмний дийлэнх сонгосон. Замын ноход ноцож л байг зад өшгөлөөд ард нь гар.

  • Газар түүний доорхи баялаг ард түмний өмч .Гэтэл эзэд нь мэдээгүй байхад эздээс нь асуулгүйгээр гадныханд зарах үрэх тухай яриа яагаад гараад ирэв."Оюу толгой "-гоо яая гэж байж бас дээрээс нь "Таван толгой "-гоо харийханд өгч алдахыг хүсээ юу.Бурхан гуйсан ч бүү өг гэсэн өвгөдийн захиастай газар нутаг.Хэн дуртай ашиг хонжоо хайгч Монголын газар нутаг,баялагыг зарж үрж болон гэж яаж мунхаг толгойдоо бодож чадаж байнаа.Гэсгээл нь хатуу байх болно гэдгийг ойлго хэмээн хэлүүлж байна.

  • IPO хийнэ гээд аль 2018 оноос ярьж эхэлсэн. Үнэхээр буруу ажил байсан юм бол тэр үед яагаад дуугараагүй юм. Эсвэл 2 жил бодож бодож сая л ухаардаг юм уу. Одоо энэ коронa вирусын халдварын тaлаар 2022 онд ярих юм байна л даа.

Онцлох мэдээ