...
...

"ТВ8" телевизийн уран бүтээлчид БНСУ-ын "NIPA" агентлагтай хамтарч ажиллана

"Эрхэт Монгол медиа групп"-ын харьяа ТВ8 телевизийн хамт олон НИПА буюу БНСУ-ын Мэдээлэл харилцаа холбооны үндэсний үйлдвэрлэлийг дэмжигч агентлагийн уран бүтээлчидтэй хамтарч ажиллахаар боллоо. Энэ хүрээнд өнөөдөр /2020.02.21/ "Эрхэт Монгол медиа групп"-ын Гүйцэтгэх захирал С.Мөнхзул, "Magic image" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Хонг Донг нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. 

Энэ үеэр Magic image" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Хонг Донг хэлэхдээ "Манай компани 16 жил үйл ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд 30 минутын анимейшн гаргадаг. Одоогоор 1000 гаруй анимейшныг олон нийтийн хүртээл болгоод байна. Монголын "ТВ8" телевизтэй хамтарч ажиллахаар болсондоо үнэхээр их баяртай байна. Олон жил хамтарч ажиллахыг хүсэж байна" хэмээн онцоллоо.

Тэрбээр "Эрхэт Монгол медиа групп"-ын харьяа ТВ8 телевизтэй хамтарч Чингис хааны амьдрал, түүхийг өгүүлсэн богино хэмжээний анимейшныг хийж, дэлхий нийтийн хүртээл болгохыг хүсдэг талаараа хэлсэн юм. Энэ талаар Magic image" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Хонг Донг "Цаашид ТВ8 телевизтэй хамтарч Чингис хааны түүхийг өгүүлсэн анимейшн хийхийг хүсэж байна. Түүгээрээ дамжуулж Монгол Улсын түүх болон Чингис хааны тухай дэлхийн олон орны хүүхдүүд таньж мэдэх боломж, бололцоог эрэлхийлэхийг хүсэж байна" хэмээн ярилаа. 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ