...
...

MOBILE TV: Иргэд "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн НОГДОЛ АШИГ олгохыг дэмжиж байна

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг өгөх шийдвэр гаргаж, ард түмэнд энэ талаараа танилцуулсан.

Ингэхдээ нэгж хувьцаанд 90 төгрөг олгохоор тооцсоноор 1072 ширхэг хувьцаатай иргэнд 96480 төгрөг оногдож байгаа юм.

Компанийн тухай хуулийн дагуу Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргасан энэхүү шийдвэрийг 2020 оны тавдугаар сарын 1-ний дотор Хувьцаа эзэмшигчдийн  хурлаар хэлэлцүүлнэ. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны ногдол ашиг хуваарилах шинэ журмын дагуу 2020 онд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан хувьцаа эзэмшигчдэд ногдол ашгийг олгох юм.

Иргэд ногдол ашиг хүртэхийн тулд хувьцааны дансаа баталгаажуулсан байх ёстой.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн энэхүү шийдвэр нь Монгол Улсад анх удаа төрийн өмчит хувьцаат компани иргэн бүрт ногдол ашиг хуваарилсан үйл явдал болж байна.

Одоогоос 10 орчим жилийн өмнөөс эхлэн 1072 хувьцааг амь оруулах асуудал хөндөгдсөөр ирсэн ч биелэлээ олоогүй ирсэн. Харин иргэд Засгийн газрын чиглэл, шийдвэрийн дагуу 2020 ондоо багтаан эзэмшиж буй хувьцааны тооноосоо хамааран ногдол ашиг хүртэхээр болсондоо баяртай байна.


ДЭЛГЭРЭНГҮЙГ ВИДЕО ХЭСГЭЭС ҮЗНЭ ҮҮ!
 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ