...
...

Шаардлагатай бол цагаан сараар ОРОН НУТГИЙН замыг хаана

Эрүүл мэндийн яам /ЭМЯ/ өчигдөр /2020.02.17/ коронавирусийн халдвар, урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл хийх үеэр ОБЕГ-ын дарга, Бригадын генерал Т.Бадрал “Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах 546 ангийг бэлэн байдалд шилжүүлж, 462 төлөвлөгөөнд тодотгол хийлээ. Хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байна. Шаардлагатай бол орон нутгийн замын хөдөлгөөнийг хааж магадгүй. Гэхдээ шийдвэр гараагүй. Малчин иргэд маань цагаан сараа тэмдэглэхээр байгаа. Тийм учраас аймаг, орон нутгийн онцгой комисс сумуудад хөл хорио хязгаарлалт хийх хэрэгтэй байгаа” гэж мэдэгдсэн билээ. 

Тэгвэл орон нутгийн зам хаахтай холбоотойгоор зарим аймгийн Засаг дарга нар арга хэмжээ авч эхэллээ. 

Тухайлбал, коронавирусээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Увс аймгийн Онцгой комисс өчигдөр /2020.02.17/ хуралдаж, сар шинийн баярын өдрөөр буюу энэ сарын 26-ны өдрийг дуустал Улаангом сумаас гарах болон орох замын хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргажээ.

Мөн Онцгой комиссын хуралдаанаас авто замуудын постуудын хяналт шалгалтыг идэвхжүүлэх, шаардлагатай чиглэлд пост нэмж гаргах, коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг иргэдэд шуурхай хүргэх, албан байгууллага аж ахуйн нэгжүүд ажлын тусгай горимд шилжиж, штаб байгуулан мэдээ мэдээллийг төв штабт мэдээлж ажиллахыг холбогдох газруудад үүрэг болгосон байна.

Мөн төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын ажлын цагийг өглөө 09:00 цагаас эхлүүлэх, жирэмсэн болон 0-10 насны хүүхэдтэй эхчүүдийн ажлын цагийг 6 цаг болгох шийдвэр гаргажээ.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ