...
...

Цагаан сарыг тэмдэглэхгүй байх Ерөнхийлөгчийн чиглэлийг ДЭМЖЛЭЭ

Засгийн газрын өнөөдөр /2020.02.12/-ийн хуралдаанаар Улсын Онцгой комиссын шийдвэр, саналын дагуу Цагаан сарыг тэмдэглэхгүй байх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг хэлэлцэж, дэмжжээ. Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс тус зарлигийн төсөлд санал авахаар Засгийн газарт хүргүүлжээ.

Ерөнхийлөгчийн зарлигийн төсөлд цагаан сарыг тэмдэглэхгүй байхын зэрэгцээ цагаан сартай холбоотой зар сурталчилгааг зогсоох тухай Засгийн газарт чиглэл өгөх тухай тусгасан байна. Мөн цагаан сарын баярт зориулсан үзэсгэлэн худалдааг хязгаарлах тухай тусгажээ.

Засгийн газраас үргэлжлүүлэн сар шинийн баярын өдрүүдэд бүх нийтээрээ амрах эсэхийг хэлэлцэж байгаа аж.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ