...
...

Монголд анх удаа нарийн мэргэжлийн ЭМЧТЭЙ ЭМИЙН САН ажиллаж эхэллээ

Монголын анхны албан ёсны нарийн мэргэжлийн эмчтэй, 24 цаг үйл ажиллагаа явуулах "Фармаси Клиник" буюу ЭМЧТЭЙ эмийн сан ажиллаж эхэлжээ. 

Тэд нээлтийн өмнөх туршилт болгон оройн 22:00-00:00 цаг хүртэл ажиллаж байна. Энэ сарын 18, 19-нд нээлтээ хийснийхээ дараа 24 цагаар ажиллах юм байна.

Энэ талаар “Индранил” фармаси Клиник эмийн сангийн үүсгэн байгуулагч Т.Адъяатөмөр “Эмийн сангийн үйл ажиллагаанаас гадна нарийн мэргэжлийн эмч нар зөвлөгөө өгч, үзлэг хийх үйлчилгээ үзүүлнэ. Эмч болон эмийн сан хамтдаа иргэдэд үйлчилнэ гэсэн үг. Одоогийн байдлаар нарийн мэргэжлийн гурван эмчтэйгээр ажиллаж байна. Цаашдаа 15-20 эмч ажиллуулахаар төлөвлөсөн. Хүүхэд, уламжлалт, дотрын эмч нар утлага, шарлага, бариа засал, тариа, үзлэг гээд эрүүл мэндийн олон үйлчилгээг үзүүлнэ. Олон улсад Фармаси клиник буюу "Эмчтэй эмийн сан" байдаг. Харин манайх Монголдоо анхдагч болж байна. Бидний гол зорилго эмийн замбараагүй, зохисгүй хэрэглээг багасгахад чиглэнэ. Хүмүүс эмийн санч, жор баригчаас шууд л "Ханиад хүрчихлээ, юу уух вэ" гэж асуудаг. Ийм үед эмийн санч эм санал болгодог, түүнийг нь шууд авч хэрэглэдэг тохиолдол цөөнгүй. Энэ асуудлыг шийдэхэд манай эмийн сан бодит дөхөм болно. 

Эмчтэй эмийн сан Сүхбаатар дүүрэг,  11-р хороололд байрладаг. 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ