...
...

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гар утас дэлбэрсний улмаас хүнд гэмтэж, гар нь тасарчээ

Өчигдөр буюу нэгдүгээр сарын 13-ны өдөр гар утас дэлбэрсний улмаас нэг хүн хүнд бэртсэн хэрэг гарчээ.

Тодруулбал, Дорноговь аймгийн Айраг суманд гар утас дэлбэрч, хүн гэмтсэн гэх мэдээллийг цагдаагийн байгууллагад ирүүлсэн байна. Дуудлагын дагуу шуурхай албаныхан шалгалтын ажиллагаа явуулахад, Дархан аймгийн харьяат, 41 настай эрэгтэйн энгэрийн халаасанд байсан “Samsung Grand” маркийн гар утас дэлбэрсэн баЙжээ.

Ослын улмаас иргэний цээж гэмтэж, зүүн гар нь бугалга хэсгээрээ тасарчээ.

Одоогоор гэмтсэн иргэний эрүүл мэндийн байдал сайжирч байгаа ба аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ