...
...

Dr. Dre “Аравны хамгийн баян дуучин”

“Америкийн рэп дуучин, продюсер Dr. Dre сүүлийн арван жилийн хамгийн баян дуучин, хөгжимчин боллоо” гэж Америкийн “Forbes” сэтгүүл мэдээллээ.

Андре Ромелл Янг буюу Dr. Dre 2010-2019 онд нийт 950 сая ам.дооларын орлого олсон амжилтаар жагсаалтыг тэргүүлсэн байна. Тэрбээр хамгийн сүүлийн цомгоо 2015 онд гаргасан ч бичлэгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг “Beats Electronics” компани нь тогтмол орлого оруулсан хэвээр байгаа юм.

Хоёрдугаар байрт, кантри-поп дуучин Тейлор Свифт 825 сая ам.долларын орлоготой орсон бол Америкийн дуучин Бейонсе 685 сая доллароор гуравдугаар байр эзэлсэн байна.

Сүүлийн арван жилд хамгийн их орлого олсон 10 дуучны тоонд тэднээс гадна U2 хамтлаг, Diddy, Элтон Жон, Jay-Z, Пол Маккартни, Кэти Перри, Леди Гага багтжээ.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ