...
...

УЛААНБААТАР ХОТ: 15-17 градус хүйтэн байна

2019 оны 12 дугаар сарын 19-ний 08-20 цаг хүртэл

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтэн хэвээр байна.

2019 оны 12 дугаар сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 Төв болон зүүн аймгуудын нутгаар солигмдол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр.  Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 25-30 градус,  Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Эг, Үүр голын хөндийгөөр 19-24 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий болон Дарьгангын тал нутгаар  голын хөндийгөөр 15-20 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар 7-12 градус, Алтайн өвөр говиор 4-9 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:   Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 15-17 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 25 градус хүйтэн, харьцангуй чийг 87 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна. 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ