...
...

Г.Ганхуяг: Хөвсгөлийг уул уурхайн бүс болгох шийдвэрээ цуцлахыг ШААРДАЖ байна

Төрийн ордны Их танхимд "Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай" үндэсний чуулган үргэлжилж байна. Чуулганд оролцож буй иргэд өөрсдийн байр сууриа илэрхийлж байгаа юм. Иргэн О.Бямбадорж Хөвсгөл аймгийг уул уурхайн бүс биш аялал жуулчлалын бүс гэдэг утгаар нь хөгжүүлэхэд анхаарах шаардлагатай байгаа тухай хэлсэн.

Тэгвэл “Босоо Хөх Монгол” ТББ-ын тэргүүн Г.Ганхуяг Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд, аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар нарт Албан бичиг илгээснээ өнөөдрийн чуулганы индэр дээрээс дуулгалаа.

Албан бичгийн агуулгыг дурдвал:

Дэлхийн байгаль экологийн өв бүхий онцгой бүс нутаг, цэвэр усны эх ундарга таван эх мөрний нэг болох Хөвсгөл далайтай Хөвсгөл аймгийг уул уурхайн бүс нутаг болгоход хүргэх шийдвэрийг аймгийн ИТХ гаргасныг эсэргүүцжээ.

Хөвсгөл аймгийн ИТХ-ын 2019 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар баталсан  “Аймгийн авто замын сүлжээг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө”-ний хоёрдугаар  хавсралтад Могойн гол-Эрдэнэт чиглэлийн 560 км уул уурхай хүнд даацын авто зам, Цэцэрлэг-Могойн гол чиглэлийн 24 км авто зам барьж байгуулна гэж тусгаснаа цуцлахыг шаарджээ.

Хөвсгөл аймгийн Засаг дарга болон Хөвсгөл аймгаас УИХ-д сонгогдсон гишүүд аймгаа уул уурхайгаас ангид байлгаж, аялал жуулчлалаар хөгжүүлнэ гэж  мэдэгдэж байсныг сануулъя. Аймгийн ИТХ-аас гаргасан дээрх шийдвэр нь Хөвсгөл аймаг дахь ашигт малтмалын орд газруудыг ашиглаж эхлэх боломжийг уул уурхай эрхлэгчдэд олгосноор,  тус аймаг уул уурхайн бүс нутаг болж, байгаль  экологи сүйдэх аюултай байна гэж мэдэгдлээ. 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ