...
...

ИРГЭД: Харамсалтай нь Д.Сумьяабазар сайд ирсэнгүй

"Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай" үндэсний чуулган иргэдийн саналаар үргэлжилж байна. Дорнод аймгийн Чойбалсан сумын иргэн Н.Адилбиш саналаа хэллээ.


Н.Адилбиш “Хариуцлагатай уул уурхайн тухай ярьж байгаа ч газрын тосны асуудлыг ерөөсөө хөндөхгүй байна. Одоогоос 22 жилийн өмнө 1997 онды зургаадугаар сарын 6-ны өдөр Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат Дорнодын газрын тосны үйлдвэрт очиж, азийн бар орон болно хэмээн дээлээ газрын тосоор мялааж байсан тэр анхны цоногоос одоогоор 25 сая ам.доллар буюу монгол мөнгөөр 67 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн олборлосон байна. Яг ийм цооног Тамсагийн 19, 21 дүгээр талбайд 1000 хол давсан байгаа. Газар усны маань нэр үгүй болж, газрын тосны талбайд хуваагдчихаад байна. Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр гэсэн дөрвөн аймгийн газар нутагтай тэнцэх хэмжээний газар нутгийг газрын тосны хайгуул, ашиглалтын лиценз болгоод байна. Харийн түрэмгийлэгчид шунаж байна. Үүний эсрэг яагаад дуу хоолойгоо өргөхгүй байна вэ.

Орон нутагт бүтээн байгуулалт хийгдэхгүй байна. Дорнод аймгийн Матад сум нэг ч хүүхдийн цэцэрлэггүй. Гэхдээ Азийн бар орон болохын хүлээж 22 жил боллоо.

Мөн өнөөдөр Монгол Улс химийн хорт бодис устгах эрх зүйн зохицуулалт байхгүй. Гэтэл Тамсагийн талбайд 500 тонн химийн хортой бодис зориулалтын бусаар хадгалагдаж байна. Бид эрүүл амьдрах баталгаагүй амьдарч байгаа.

Түүнчлэн газрын тосны олборлолтыг явуулахдаа гүний усыг 59-300 дахин их хэмжээгээр ашиглаж байгаагаас бүс нутагт усны хомстол бий болсон. Тийм учраас Матад сумын иргэд аймгийн төвөөсөө ундны усаа авч байгаа эмгэнэлтэй дүр төрхтэй байна.

Байгаль орчны нөхөн сэргээлтийн барьцааг газрын тос олборлогч компани байршуулдаггүй. Энэ асуудлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазараас асуулт асуух бодолтой ирсэн. Харамсалтай нь ирсэнгүй. Стратегийн том төсөл дээр байгаль орчны нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгийг яагаад байршуулахгүй байна вэ. Энэ асуудлыг яагаад хөндөхгүй байна вэ. “Магнай трейд” компани мөн Байгаль орчны нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгө байршуулаагүй байна” гэлээ.  

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (2)
  • юүү гэж ирхэв дээ айна шүү дээ чаддаг юм бол хотын төвд сонгуулиар сонгогдох гэж ирээд үз чансаа чинь гараад ирнэ

  • Сумяьабазар сайд чинь дүүдээ ураан олборлох лиценц өгсөн гэж байгааг иргэд хэвлэл мэдээлэлээр яриад байна. өөрч олон төрлийн асуудал гарч ирэхийг үгүйсгэхгүй шүү дээ. Тэгэхээр наана чинь очихгүй байх нь аргагүй шүү дээ. Мэргэжилийн бус БӨХ хүнээр л Байгалийн баялагаа хараа хяналтгүй 4 жил удирдуулаа шүү дээ. 2020 онд баяртай гэж хэлэх хэрэгтэй

Онцлох мэдээ