...
...

УЛААНБААТАР ХОТ: 15-17 градус хүйтэн байна

2019 оны 12 дугаар сарын 18-ны 08-20 цаг хүртэл

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэн байна.

2019 оны 12 дугаар сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигмдол үүлтэй. Хэнтэйн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүйтэрч Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 25-30 градус, Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Эг, Үүр голын хөндийгөөр 20-25 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 17-22 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар 9-14 градус, Алтайн өвөр говиор 3-8 градус, бусад нутгаар 12-17 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 15-17 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 25 градус хүйтэн, харьцангуй чийг 78 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна. 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ