...
...

"Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай" үндэсний чуулган болно

"Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга", “Босоо хөх Монгол”, “Эрс шинэчлэл хөдөлгөөн” зэрэг төрийн бус байгууллага хамтран Тост, Тосон бумбын нурууг хамгаалсан жишиг тэмцлийг өнгөрсөн есдүгээр сараас эхлүүлсэн билээ. Хэнтий аймгаас эхлүүлсэн "Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай" үндэсний хэлэлцүүлгийн баг өнгөрсөн хугацаанд 12000 км зам туулан, 35 хэлэлцүүлгийг 21 аймагт зохион байгуулсан юм. 

Орон даяар үргэлжилсэн хэлэлцүүлгийн үр дүнг нэгтгэн хэлэлцэх "Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай" үндэсний чуулганыг дээрх Төрийн бус байгууллагууд хамтран өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 18-нд Төрийн ордны Их танхимд зохион байгуулах гэж байна. Яг одоо чуулганд оролцогчдыг бүртгэж байна.

"Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай" үндэсний чуулганд төр, засгийн удирдлагууд болон 21 аймгийн иргэдийн төлөөлөл оролцож, хариуцлагатай уул уурхайн төлөө үзэл бодлоо илэрхийлнэ. 

Дашрамд тэмдэглэхэд, дээрх ТББ-уудын эхлүүлсэн Тост, Тосон бумбын төлөөх тэмцэл өмнө нь Монгол Улсад шударга ёс тогтоох, хууль сахиулах, уул уурхай хариуцлагатай байх, хэвлэл мэдээлэл хараат бус ажиллах, байгаль эхийг хамгаалах жишиг тэмцэл болж байсныг дурьдах нь зүйтэй. Үүнээс үндэслэн хүрээнд хууль бус, хариуцлагагүй уул уурхайн талаарх мэдээллийг төр, түмэнд нээлттэй, ил тод болгож хуулийн дагуу үнэн, зөвөөр шийдвэрлүүлэхийн төлөө ийнхүү "Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай" үндэсний хэлэлцүүлгийг орон нутагт цувралаар зохион байгуулсан юм. 

Монгол эх орноо нар зөв тойрон өртөөлсөн “Байгаль эх, Хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлгийн үеэр “Эрс шинэчлэл хөдөлгөөн”-ий тэргүүн Д.Энхбат “Монголын уул уурхай-Баялгийн хараал”, “Босоо хөх Монгол” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Ц.Баяраа “Эх орон, газар шорооныхоо эзэн байцгаая”,  Монгол Улсын маркшейдерийн зөвлөх инженер Д.Гэрэлгуа “Хариуцлагатай уул уурхайд тавих хяналт”, Монголын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Долгор “Нөхөн сэргээгдэх хөгжил, уул уурхай дахь эрхзүйн зохицуулалт” сэдвээр тус тус илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн билээ. 

"БАЙГАЛЬ ЭХ, ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙ" хэлэлцүүлгийн хүрээнд бэлтгэсэн ЦУВРАЛ СУРВАЛЖИЛГА 

ЭНД ДАРЖ УНШИНА УУ!

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ