...
...

Үс засуулбал: Жаргал ирнэ

2019.12.9, ДАВАА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 13
ӨВЛИЙН ТЭРГҮҮН ХӨХӨГЧИН ГАХАЙ САР
ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ЦАГААН ЛУУ ӨДӨР

Аргын тооллын: 2019.12.9, Даваа гараг
Наран ургах шингэх: 8.29-17.00
Үс засуулбал: Жаргал ирнэ
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Мунхрахуй

Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Эл өдөр амь таслах, хор найруулах үйлнээ зэрэгчлэн бүтнэ, сүм, суварга барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэхэд сайн. Нүд татваас эцэг эхэд аюул болох, баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох, нохой уливал гэнэт зочид ирэх болой. Энэ өдөр өндөр язгуурт хүний хэл ам болох, тагнай загатнавал их хүн ирэх, бие татвал хэрүүл тэмцэл болох, хөл татвал сайн.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ