...
...

Хэлэлцүүлэгт идэвхтэй оролцоно уу

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас Үс засах үйлчилгээнд тавих шаардлага MNS 5160:2002, Гоёлын гоо заслын үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага MNS 5567:2006 стандартуудыг шинэчлэх, Хумс заслын үйлчилгээний стандартыг шинэчлэн боловсруулах зорилготой хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна. Тус хэлэлцүүлэг 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Засаг даргын Тамгын газрын Чуулганы танхимд болох тул дүүргийн нутаг дэвсгэрт ахуйн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд идэвхтэй оролцоно уу хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ