...
...

УЛААНБААТАР ХОТ:Өдөртөө 7-9 градус хүйтэн байна

2019 оны 12 дугаар сарын 06-ны 08-20 цаг хүртэл

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр ихэнх нутгаар цас орохгүй, өдөртөө хүйтний эрч сулавтар байна.

2019 оны 12 дугаар сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Увс нуурын хотгороор ялимгүй цас орно, бусад нутгаар цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 15-20 градус, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 12-17 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр 7-12 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 7-9 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 20 градус хүйтэн, харьцангуй чийг 80 хувь, агаарын даралт 879 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ