...
...

Үс засуулбал: Жаргал үргэлжид ирнэ

2019.11.22, БААСАН ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 26
НАМРЫН АДАГ ХӨХ НОХОЙ САР
НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ГАХАЙ ӨДӨР

Аргын тооллын: 2019.11.22, Баасан гараг
Наран ургах шингэх: 8.08-17.09
Үс засуулбал: Жаргал үргэлжид ирнэ
Барилдлага: Үл тохирох
Шүтэн барилдлага: Мунхрахуй

Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. өдөр эд эдлэл барагдах, хулгай, дээрмийг дарах тэргүүтэнд махаши тэнгэрээс гаслан ирэх тул хэрэг тус үл бүтнэ. сүм, суварга барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэхэд сайн. Нүд татваас эцэг эхэд аюул болох, баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох, нохой уливал гэнэт зочид ирэх болой. Энэ өдөр өндөр язгуурт хүний хэл ам болох, тагнай загатнавал их хүн ирэх, бие татвал хэрүүл тэмцэл болох, хөл татвал сайн.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ