...
...

Загварын их өлгий Милан хотыг Монгол охид зорино

Загварын их өлгий Милан хотыг Монгол охид зорих гэж байна. Ердөө хоёрхон хоногийн дараа Итали улсын Милан хотноо дэлхийн томоохон загварын шоу болох “Best kids model of the universe pageant” олон улсын загварын тэмцээн зохиогдох гэж байна.

Тус тэмцээнд “Бяцхан мисс” олон улсын хүүхдийн байгууллагын авьяаслаг зургаан охин  Э.Энхрийлэн, Н.Биндэръяа, Б.Баярмаа, А.Төгсгоо, Ц.Анужин, Б.Маргад нар Монгол Улсаа төлөөлөн нас насны ангилалд өрсөлдөнө. Тэмцээний Монгол дахь үндэсний захирлаар “Бяцхан мисс” ОУХБ-ын тэргүүн Э.Оюунтунгалаг ажилладаг бөгөөд өдгөө хоёр дахь жилдээ авьяаслаг охидыг амжилттайгаар бэлтгэн оролцуулж байгаа юм.

Тууштай хөдөлмөр хүнийг шагнадаг гэдэгчлэн хоёр сарын турш бэлтгэл хийсэн бяцхан охид маань титмийн эзэд болоод олон улсын тавцанд улсынхаа нэрийг дуурсгаад ирэх нь дамжиггүй.

Тэдэндээ амжилт хүсье.    

 
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ