...
...

Үс засуулбал: Эд мал арвидна

2019.11.11, ДАВАА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 14
НАМРЫН АДАГ ХӨХ НОХОЙ САР
НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ХАР ХУЛГАНА ӨДӨР

Аргын тооллын: 2019.11.11, Даваа гараг
Наран ургах шингэх: 7.51-17.24
Үс засуулбал: Эд мал арвидна
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Мунхрахуй

Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Эл өдөр андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. /муу найз нөхрөөс холдож салахад ээлтэй өдөр/, сүм, суварга барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэхэд сайн. Нүд татваас эцэг эхэд аюул болох, баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох, нохой уливал гэнэт зочид ирэх болой. Энэ өдөр өндөр язгуурт хүний хэл ам болох, тагнай загатнавал их хүн ирэх, бие татвал хэрүүл тэмцэл болох, хөл татвал сайн.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ