...
...

Үс засуулбал: Эрч хүч ихэснэ

2019.11.7, ПҮРЭВ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 10
НАМРЫН АДАГ ХӨХ НОХОЙ САР
ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ШАР БИЧ ӨДӨР

Аргын тооллын: 2019.11.7, Пүрэв гараг
Наран ургах шингэх: 7.45-17.30
Үс засуулбал: Эрч хүч ихэснэ
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Сэрэхүй

Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Эл өдөр буян үйл үйлдвээс өлзийтэй, өргөл хүндлэл, бурханд соёрхол тавих, амирлуулах, дэлгэрүүлэх, эрхшээх үйл нигууд бүтээхэд сайн, амраг лугаа золгох, авшиг авах, ус гатлах, угаах зэрэгт сайн. Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах, баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг сонсож цочих, бие татвал өмнө зүгээс зочин ирэх, хөл татвал хэрүүл гомдол болно.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ