...
...

Тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгосон 70.6 мянган иргэн байна

Нийгмийн даатгалын ерөнхий газраас Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн өдрийг угтан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн даатгалын сургалтад хамрууллаа.

Тус сургалтад Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 10 орчим холбооны төлөөлөл 70 гаруй иргэн оролцож, ердийн өвчин болон үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох үйл явц, урьдчилан сэргийлэх боломж, тэдгээр иргэнд Нийгмийн даатгалын сангаас үзүүлж буй тусламж үйлчилгээ болон хуулийн өөрчлөлтийн талаар санал солилцсон юм.

Монгол Улсын хэмжээнд 2018 оны байдлаар 111.4 мянган иргэн хөдөлмөрийн чадвар алдалтаа тогтоолгожээ. Тэдний 70.6 мянган иргэн нь Нийгмийн даатгалын сангаас тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгон авч, үүнд жил бүр 200 гаруй тэрбум төгрөг зарцуулж байна.

Эх сурвалж:Zindaa.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ