...
...

Үс засуулбал: Өвчин өчүүхэн ирнэ

2019.11.5, МЯГМАР ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 9
НАМРЫН АДАГ ХӨХ НОХОЙ САР
ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ УЛААН МОРЬ ӨДӨР

Аргын тооллын: 2019.11.5, Мягмар гараг
Наран ургах шингэх: 7.42-17.33
Үс засуулбал: Өвчин өчүүхэн ирнэ
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй

Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Эл өдөр амь таслах, хор найруулах үйлнээ зэрэгчлэн бүтнэ, хувцас хийх, гэр орон барих, сан нуун дарахад сайн. Зүүн нүд татвал эцэг, эх садны хэрэг бүтэх баруун нүд татвал эд олдох, зүүн чих хангинавал аймшиг болох, баруун чих хангинавал хэрүүл тэмцэл болох, хэрээ дуугарвал зочид ирэх, тагнай загатнавал сэтгэл зовох, бүх бие татвал хэрэг олон болох, хөл татвал үзэсгэлэн болно.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ