...
...

"Ус-амин эрдэнэ" гар зургийн уралдааны дүн гарлаа

Нийслэлийн 380 жилийн ойг тохиолдуулан Баянзүрх дүүргийн Усан спорт сургалтын төвөөс "Ус-амин эрдэнэ" гар зургийн уралдааныг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд 2 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

Тэмцээнд ерөнхий боловсролын нийт 10 сургуулийн 100 гаруй сурагч бүтээлээ ирүүлсэн бөгөөд шалгаруулалтыг 3 насны ангиллаар явуулсан юм.

Энэхүү тэмцээнд 1 дүгээр байр эзэлсэн сурагчид 3 сар, 2 дугаар байр эзэлсэн сурагчид 2 сар, 3 дугаар байр эзэлсэн сурагчид 1 сар үнэ төлбөргүй усан бассейнаар хичээллэх эрхээр шагнууллаа. Дашрамд, тус тэмцээнд Шинэ Монгол ахлах сургууль, 44 дүгээр сургууль, Оюунлаг, Оюуны оньс болон 21 дүгээр сургуулийн сурагчид идэвхтэй оролцсон байна.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ