...
...

Үс засуулбал: Эд малын гарлагатай

2019.10.16, ЛХАГВА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 18
НАМРЫН ДУНД ӨЛЗИЙТ ХАРАГЧИН ТАХИА САР
ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ УЛААН НОХОЙ ӨДӨР

Аргын тооллын: 2019.10.16, Лхагва гараг
Наран ургах шингэх: 7.12-18.04
Үс засуулбал: Эд малын гарлагатай
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Сэрэхүй

Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Эл өдөр амь таслах, хор найруулах үйлнээ зэрэгчлэн бүтнэ, амраг лугаа золгох, авшиг авах, ус гатлах, угаах зэрэгт сайн. Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах, баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг сонсож цочих, бие татвал өмнө зүгээс зочин ирэх, хөл татвал хэрүүл гомдол болно.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ