...
...

УЛААНБААТАР ХОТ: 10-12 градус дулаан байна

2019 оны 10 дугаар сарын 15-ны 08-20 цаг хүртэл

Малчид, тээвэрчид, тариаланчдад зориулсан мэдээ:

Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаахан байна.

2019 оны 10 дугаар сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун  өмнөөс секундэд 5-10 метр.  Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 градус,  Их нуурын хотгор болон Алтайн өвөр говиор  15-20 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр.  10-12 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт:  6 градус хүйтэн, харьцангуй чийг 47 хувь, агаарын даралт 881 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ