...
...

Үс засуулбал: Бие эрхтний хүч сайжирна

2019.10.2, ЛХАГВА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 4
НАМРЫН ДУНД ӨЛЗИЙТ ХАРАГЧИН ТАХИА САР
ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ХАР БИЧ ӨДӨР

Аргын тооллын: 2019.10.2, Лхагва гараг
Наран ургах шингэх: 6.50-18.30
Үс засуулбал: Бие эрхтний хүч сайжирна
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй

Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Эл өдөр амь таслах, хор найруулах үйлнээ зэрэгчлэн бүтнэ, эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах, хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох, бие татвал бурханыг дурьдахуй болой.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ