...
...

ЦАГ АГААР: Энэ 7 хоногт эрс хүйтэрч, ХУР ТУНАДАС орно

Цаг уурын байгууллагаас 2019 оны аравдугаар сарын 01-нээс 07-ныг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв байдлыг танилцуулжээ.

Тус мэдээнд дурдсанаар энэ сарын 01-нд ихэнх нутгаар, 02-нд зарим газраар хур тунадас орж, эрс хүйтэрч, хүчтэй салхи шуургатай, бусад хугацаанд сэрүүн байна.

Тухайлбал, 01-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 02-нд зарим газраар, 03-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 04-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, 06, 07-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи 30-нд баруун аймгуудын нутгаар, 01-нд ихэнх нутгаар, 02, 03-нд говь талын нутгаар түр зуур секундэд 18-20 м/с, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна.

Агаарын температур 01-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 02-нд ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байх төлөвтэй байна. 6-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг дулаарна.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ