...
...

Сүхбаатар аймаг дахь “Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай” хэлэлцүүлэг эхэллээ

Улс орон даяар өрнөх “Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлгийн Сүхбаатар аймаг дахь хэлэлцүүлэг өнөөдөр /2019.09.27/ Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотноо эхэллээ.

21 аймгаар өртөөлөх энэхүү хэлэлцүүлгийг хариуцлагатай уул уурхайн төлөө, байгаль эхээ хамгаалах чиглэлээр ажилладаг "Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга", “Босоо хөх Монгол”, “Эрс шинэчлэл хөдөлгөөн” ТББ-ууд хамтран зохион байгуулж байгаа юм.

“Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлгийн үеэр “Эрс шинэчлэл хөдөлгөөн”-ий тэргүүн Д.Энхбат “Монголын уул уурхай-Баялгийн хараал” сэдвээр, “Босоо хөх Монгол” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Ц.Баяраа “Эх орон газар шорооныхоо эзэн байцгаая” сэдвээр, Монгол Улсын маркшейдерийн зөвлөх инженер Д.Гэрэлгуа “Хариуцлагатай уул уурхайд тавих хяналт” сэдвээр, Монголын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Долгор “Нөхөн сэргээгдэх хөгжил, уул уурхай дахь эрхзүйн зохицуулалт” сэдвээр тус тус илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Мөн Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар, Засаг даргын орлогч Т.Мөнхболд, зөвлөх О.Даваасамбуу болон холбогдох хэлтэс, агентлагийн удирдлага, мэргэжилтнүүд, иргэдийн төлөөлөл оролцож оролцож Сүхбаатар аймаг дахь уул уурхайн салбарын өнөөгийн байдал, байгаль орчин, мэргэжлийн хяналт, татварын нөхцөл байдлын талаарх цогц мэдээлэл өгөх юм.

Хэлэлцүүлгийг ТВ8 телевиз болон zindaa.mn сайт сошиал сүлжээгээр олон нийтэд шууд дамжуулан хүргэж байна.


ШУУД ҮЗЭХ
 

 

ШУУД
61
 

 

 
 
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ