...
...

“Байгаль эх, Хариуцлагатай уул уурхай” хэлэлцүүлэг ХЭНТИЙ аймгаас эхэлнэ

Улс орон даяар өрнөх “Байгаль эх, Хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлэг өнөөдөр /2019.09.24/ Хэнтий аймгийн Чингис хотноо нээлтээ хийнэ.

Улмаар 21 аймгаар өртөөлөх энэхүү хэлэлцүүлгийг хариуцлагатай уул уурхайн төлөө, байгаль эхээ хамгаалах чиглэлээр ажилладаг "Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга", “Босоо хөх Монгол”, “Эрс шинэчлэл хөдөлгөөн” ТББ-ууд хамтран зохион байгуулна. 

“Байгаль эх, Хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлгийн үеэр “Эрс шинэчлэл хөдөлгөөн”-ий тэргүүн Д.Энхбат “Монголын уул уурхай-Баялгийн хараал” сэдвээр, “Босоо хөх Монгол” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Ц.Баяраа “Эх орон газар шорооныхоо эзэн байцгаая” сэдвээр, Монгол Улсын маркшейдерийн зөвлөх инженер Д.Гэрэлгуа “Хариуцлагатай уул уурхайд тавих хяналт” сэдвээр, Монголын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Долгор “Нөхөн сэргээгдэх хөгжил, уул уурхай дахь эрхзүйн зохицуулалт” сэдвээр тус тус илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм.


“Байгаль эх, Хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлэг Хэнтий аймгийн Чингис хотноо "Хан Хэнтий" чуулгын байранд өнөөдөр буюу 2019 оны есдүгээр сарын 24-ний 13.00 цагт болно. Есдүгээр сарын 26-нд Дорнод аймгийн Чойбалсан хотноо Хөгжимт драмын театрт 13 цагаас, есдүгээр сарын 27-нд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотноо аймгийн театрт 13:00 цагаас үндэсний хэлэлцүүлэг үргэлжилнэ.

Хэлэлцүүлэгт иргэд олон нийт, төрийн болон ТББ-уудын төлөөллийг хүрэлцэн ирж, хариуцлагатай уул уурхайн төлөө, байгаль эхээ хамгаалан үгээ хэлж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг уриалж байна.

Хэлэлцүүлгийг ТВ8 телевиз болон сошиал сүлжээгээр олон нийтэд шууд дамжуулан хүргэнэ.
 

 
 
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ