...
...

“Хос Шагай”-н Н.Алтаншагай дэлхийд дахин ур чадвараа гайхууллаа

Мастер үсчин Н.Алтаншагайг хүмүүс “Хос Шагай” салоноор нь андахгүй. Түүний хувьд зөвхөн Монгол Улсын мастер үсчин байгаад зогсохгүй дэлхийд ур чадвараа гайхуулдаг нэгэн. Тиймдээ ч жил бүр дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож ирсэн юм. Энэ удаа Франц улсын Парис хотноо болсон 2019 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн буюу "Hair world-2019"-өөс ганзага дүүрэн иржээ. 

Тодруулбал, тэрбээр эрэгтэй креатив төрөлд 5-р байр, эрэгтэй сонгомол төрөлд мөнгөн медаль хүртжээ.

Түүгээр ч зогсохгүй эрэгтэй багаараа мөнгөн медаль хүртэж, Монгол Улсынхаа далбааг дэлхийн тавцанд мандуулжээ.

Мастер үсчин Н.Алтаншай 2008 оноос хойш Ази болон дэлхийн аваргын тэмцээнд тогтмол ажилттай оролцож ирснийг дурдахгүй байхын аргагүй юм. 

Түүний олон улсын тэмцээний амжилтуудаас дурдвал:

-2008 он Asia Cup Эрэгтэй Сонгомол төрөлд Алтан медаль

-2008 он Asia Cup Эрэгтэй Креатив төрөлд Мөнгөн медаль

-2012он Asia Cup Эрэгтэй Сонгомол төрөлд Хүрэл медаль

-2012 он Asia Cup Эрэгтэй Креатив төрөлд Алтан медаль

-2012 он Euro Cup Эрэгтэй Сонгомол төрөлд Алтан медаль

-2013 он Asia cup Эрэгтэй Креатив төрөлд Мөнгөн медаль

-2013 он Asia cup Эрэгтэй Сонгомол төрөлд Хүрэл медаль

-2013 он Asia Cup Эрэгтэй Багаараа Мөнгөн медаль

-2014 он Hair World Эрэгтэй төрөлд 10р байр

-2015 он Asia Cup temtseend Алт , Мөнгө , Алтан цом

-2016 он Hair World Хүрэл медаль

-2017 он Hair World Дэлхийн хүндэт медаль тус тус хүртэж байсан.

“Хос Шагай” салоны хамт олон болон тэмцээнд амжилттай оролцсон хүн бүрт уншигчдынхаа өмнөөс баяр хүргэж, амжилт хүсье.

Эх сурвалж http://www.info.mn

“Хос Шагай”-н Н.Алтаншагай дэлхийд дахин ур чадвараа гайхууллаа
“Хос Шагай”-н Н.Алтаншагай дэлхийд дахин ур чадвараа гайхууллаа
“Хос Шагай”-н Н.Алтаншагай дэлхийд дахин ур чадвараа гайхууллаа
“Хос Шагай”-н Н.Алтаншагай дэлхийд дахин ур чадвараа гайхууллаа
“Хос Шагай”-н Н.Алтаншагай дэлхийд дахин ур чадвараа гайхууллаа
“Хос Шагай”-н Н.Алтаншагай дэлхийд дахин ур чадвараа гайхууллаа

 
 
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ