...
...

Чөлөөт бөхийн ДАШТ: Э.Сумъяа ялагдлаа

Өнөөдөр Казахстаны нийслэл Нур-Султан хотод бөхийн төрлийн ДАШТ-ий эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээн эхэлж байна.

Эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд барилдсан ОУХМ Э.Сумъяа хоёрдугаар тойрогт 2012, 2017 оны ДАШТ-ий хүрэл медальт, Европын АШТ-ий мөнгө, 2 хүрэлтэй Грекийн бөх Мария Преволаракитай барилдлаа.

Барилдааныг идэвхтэй эхлүүлж, 2-0 тэргүүлж байсан ч эхний үеийн төгсгөлд хөлөө алдаад оноо тэнцлээ.

Хоёрдугаар үед мэхэн дээрээ ажиллуулж, хоёр оноо алдлаа. Цаг дуустал ажилласаар байсан ч оноо авч амжсангүй, 5-2 ялагдлаа.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ