...
...

Чөлөөт бөх: ДАШТ-д гурвалжин медаль гардуулна

Казахстаны Нур-Султан хотод болох сонгомол, чөлөөт бөхийн ДАШТ-ийг зохион байгуулагчид медалиа танилцууллаа.

Тэмцээний медаль уламжлалт дугуй биш гурвалжин хэлбэртэй. Энэ нь эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөх, сонгомол барилдаан гэсэн гурван төрлийн нэгдэл гэсэн утгатай.

Медалийн нүүрэн талд ДАШТ-ий лого, Казахстаны нийслэлийн гол үзмэрийн нэг болох 100 метр өндөр “Байтерек” хөшөөний дүрстэй. Гол шугамууд нь бөхийн шидэлтийг харуулсан утгатай. Ар талд нь ДАШТ-ий бэлгэ тэмдэг ирвэс дүрслэгджээ.

 
 
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ