...
...

Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ

2019.9.10, МЯГМАР ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 12
НАМРЫН ИЛҮҮ ТЭРГҮҮН САР
ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ЦАГААН НОХОЙ ӨДӨР

Аргын тооллын: 2019.9.10, Мягмар гараг
Наран ургах шингэх: 6.20-19.14
Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй

Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Эл өдөр шатаахын учралтай тул зовлонтой, цэрэг татах дайсанаа дарах хатуу үйлийг үүсгэвээс зохистой, хараал дарах, гал мандал хий зэрэгт сайн. Баруун нүд татвал эд олох, баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх, хэрээ дуугарвал зочин ирэх, тагнай загатанал амгалан болох, бие татвал эцэг эх цочих, хөл татвал тэмцэл болно.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ