...
...

Ордуудын 09-р сарын зурхай

Өнөөдөр 2019 оны 09-р сарын 01-ны өдөр. Шинэ сар эхэлж байгаа энэ өдөр ордуудын 09-р сарын зурхайг хүргэж байна. 

Хонь

Сарын эхэн үед та эргэн тойрны хүмүүсийнхээ харьцаанд хэт мэдрэг хандаж магадгүй. Хэдийгээр таны санхүүгийн асуудалд эерэг зүйлүүд ажиглагдах боловч үйл явц удаашралтай байна. Эрч хүч амархан шавхагдах тул аливаа ажлыг хурдан, эрчимтэй хийхийг зорь. Гэр бүлийн эв найрамдалтай байдал давамгайлах болно. Сарын дундуур өөрийн сонирхож, анхаарлаа төвлөрүүлж байгаа зүйлдээ бусдыг саад болохыг бүү зөвшөөр. Бусдаас хамааралтай бол бүх зүйл хэцүү санагдах болно. Ганц бие хүмүүст хайр дурлалын ээдрээтэй асуудлууд тулгарах бөгөөд энэхүү байдлаас гарахад нэлээд цаг хугацаа болон тэсвэр тэвчээр шаардагдах болно. Сэтгэл хөдлөлөө өөрийн эрүүл мэндэд нөлөөлөхөөс болгоомжил. Ажил дээр тань дарамт үүсвэл гэр бүлийн гишүүддээ битгий энэ байдлаа гаргаарай. Ихэнх хүмүүс  мэдлэг болон оюун ухааны талаар зөн совин сайтай байна. Сарын сүүлээр элдэв саад тотгор, хүндрэлээс үл хамааран та бүх занга, ов мэхийг даван туулж чадна. Зөн совин үнэн байна. Яаруу түргэн зан таны мөнгийг үр ашиггүй урсгаж магадгүй. Аливаа хууран мэхлэлтийг та цагийг нь олж мэдрэх болно. Бусадтай хэл амаа ололцох, шинэ хүмүүстэй танилцахад тохиромжтой. Хайр дурлалын асуудал сайжирна.

Үхэр

Энэ сарын эхэн үед та даргадаа үнэлэгдэн, өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ. Нийтэч, санаачилгатай байх нь албан тушаал дэвшүүлнэ. Хамт олондоо буруу ойлголт өгч болохгүй гэдгийг сана. Хэрвээ та хайртай хүнтэй бол хамт амралтад явж цагийг зугаатай өнгөрөөхөөр төлөвлө. Харин ганц бие хүмүүс танихгүй хэн нэгэнтэй болзох нь таны бодож байснаас хамаагүй дээр байж удаан хугацааны харилцаа үүсэх магадлал өндөр байна. Сарын дунд үед хайр дурлал болон нөхөрлөлөөс сайхан мэдрэмжүүд цаг хором бүрт урссаар л байх болно. Таны санхүү хүсэж байсан зүйлээ авахад хангалтгүй байна. Мөнгөний асуудалтай бол дэлгүүр хэссэний хэрэггүй. Эрүүл мэнддээ анхаар. Сарын сүүл рүү аливааг хэтэрхий хурдан хийж олон зүйлийг зэрэг амжуулах гэж гүйх нь ашиг муутай байна. Урьдчилан таамаглаагүй зүйлүүд тохиолдож болзошгүйг одод анхааруулж байна. Санхүү мөнгөний асуудлыг найз нөхөрлөлтэй холих хэрэггүй. Гэр бүлийн амьдрал идэвхитэй, завгүй байна. Дуртай ажлаа хийж баяр хөөрийг мэдэр.

Ихэр

Сарын эхээр та өөрийн дуртай зүйлээ хийж, сэргэлт ав. Аз жаргалтай байх нь эрүүл мэндэд чухал шүү. Ажил дээрээ бусдаас тусламж гуйхдаа санаа зовох хэрэггүй. Чөлөөт цагийг унтаж амрахдаа зориулан, гэр бүлтэйгээ хамт байх нь сайн. Гараг эрхсийн нөлөөлөл хүчтэй байгаа энэ үед та үнэтэй зүйл худалдан авах хэрэггүй. Энэ сарын дунд үед бүтээлч сэтгэлгээ төсөөлөн бодох чадвараа хөгжүүл. Урлагийн мэдрэмж өснө. Урам зоригоор дүүрэн байдал уран бүтээл туурвидаг хүмүүст онцгой бүтээл гаргахад тусална. Зугаа цэнгэл, баяр наадмаас сэтгэл ханамж авч чадахаар байна. Аян замд гарах бол аюулгүй байдлыг бүхнээс илүүд үзнэ. Огт төлөвлөж, бодож байгаагүй гэнэтийн зүйл тохиолдох болно. Гэсэн хэдий ч таны хүчирхэг зан чанар аливааг хялбархан даван туулах болно. Сарын сүүл үе мөнгөө үрэх нь тийм ч тохиромжгүй үе биш. Аз сорьсон зүйлд хөрөнгө оруулалт хийх нь танд бус бусдад ашигтайгаар эргэх болно. Зөн совиндоо итгэ. Зээлээс болж зарим нэг хүмүүст асуудал үүсэж болзошгүй. Сэтгэлийн хөдөлгөөн их, тогтворгүй романтик хандлагатай байх тул гэрлээгүй залуус гэнэтийн хүнтэй учирч магад. Харин хосууд цагийг гайхалтай өнгөрүүлэх боломжтой байна.

Мэлхий

Сарын эхээр таны хувийн амьдрал анхаарлын чинь төвд байх болно. Хамгийн гол асуудал нь таны ажил бөгөөд хувийн амьдрал, ажил хоёроо яаж зохицуулах вэ гэдэг нь чухал байна. Илүү үйлдэл таныг зорьсон замаасаа буцахад хүргэнэ. Гэнэтийн таагүй явдлууд найз нөхөд удирдлагатайгаа харьцах харьцааг муутгана. Ердийнхөөс илүүтэйгээр биеэ барьж байхыг од эрхэс зөвлөж байна. Сарын дунд үед бодол санаагаа төвлөрүүлэхгүй бол огтын холбоо хамааралгүй хүнтэй ч ам зөрөх магадлал маш өндөр байна. Таныг үл ойлголцол, уур хилэн төөрөгдөлд оруулна. Эелдэг боловч нямбай байж сонссон бүхэндээ бүү итгэ. Жолооны баривал бүү хурдал. Зам тээврийн ослоос өөрийгөө хамгаалаарай. Хэт яарч, цочмог байх хэрэггүй, ингэх нь алдаа хийхэд хүргэнэ. Мөнгө санхүүгийн болон гэр бүлийн асуудал тулгарах үед яаран хариу үйлдэл хийхээс болгоомжил. Үр хүүхдүүддээ зориулах цаг тун бага байгаад дэмий санаа зовохын оронд ямар нэгэн зүйл хий. Сарын сүүл рүү хувийн амьдралд тань зарим таатай өөрчлөлтүүд гарна. Таны дур булаам байдал нэмэгдэнэ. Секс болон хайр дурлалын харилцаа танд баяр баясгалан өөртөө итгэх итгэл бэлэглэнэ. Оюуны чадвар ердийнхөөс өндөр байна.

Арслан

Энэ сарын эхэн үед урлагийн мэргэжлийн хүмүүс ажил мэргэжлийн тал дээр одтой байна. Өөрийн авьяас чадвараа бусдын өмнө дэлгэн харуулах нь ашигтай. Ганц бие хүмүүс насан туршийн хайраа олох өндөр магадлалтай байна. Цагийг зугаатай өнгөрүүлж, гэр бүлийн аз жаргалыг мэдэр. Сарын дунд үед таны нэр хүнд өсөж эхэлнэ. Аяллаар явах төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэхэд тохиромжтой. Хэт их ажиллаж, ядрахаас сэргийл. Цалингаа нэмэгдүүлэх болон албан тушаал ахих, ивээн тэтгэгч хайх зэрэг нь үр дүнг авчрах болно. Таны өөртөө итгэлтэй, шийдэмгий байдал тань таныг зоригжуулж амжилт авчрах магадлалтай. Сарын сүүлээр та өөрийн эрүүл мэндээ шалгуулж, амьдралын хэв загвараа дахин нэг харах хэрэгтэй. Хайр дурлалын болоод нөхөрлөлийн зүгээс сайхан мэдрэмжүүд цаг хором бүрт урссаар л байх болно. Ямар нэгэн баяр ёслолд оролцох болсон тохиолдолд бодитоор ханд. Хэтэрхий их зарлага гаргаж болохгүй. Сохор болзоо таныг бухимдуулах боловч бүү санаа зов. Романтик аз жаргал танаас үүрд зугтаахгүй бөгөөд хаа нэг газар хүлээж л байгаа.

Охин

Сарын эхээр гэнэтийн тооцоолоогүй зарлага өрхийн төсвийг хүндрүүлнэ. Сэтгэл гутарч, бие тавгүйтэх магадлалтай. Амьдралдаа хайр сэтгэлд хангалттай цагийг зарцуулаарай. Настай хүмүүс гэмтэж бэртэх аюултай байгаа тул болгоомжтой бай. Ажил дээр зөрчил гарна. Хоосон цуу яриа, хов жив газар авч байна. Энэ бүхнээс хол байвал дээр. Сарын дунд үед удаан хугацааны нөхөрлөл чинь хайр дурлал болж хувирна. Ганц бие хүмүүст цаашид хос болох хүн гарч ирнэ. Хувийн амьдрал анхаарлын төвд байх болно. Хамгийн гол асуудал нь хувийн амьдрал, ажил хоёроо хэрхэн зохицуулах вэ гэдэг байна. Та шинэ машин авах, лизингээр байр авах болон аяллын зардал зэрэг онцгой зүйлд мөнгө үрэх хэрэггүй. Амьдрах орчин нөхцөлөө сайжруулан эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийх нь чухал. Сарын сүүлээр өрөө төлөх хэрэгтэй болно. Хэрвээ та бэлэн мөнгөний хомсдолтой байгаа бол өр татвараа төлөхийн тулд ямар нэг ажил хэрэг оронд нь санал болго. Өөрийнхөө цагийг сайн дурын ажилд болон буяны үйлст зарцуулснаар сэтгэл ханамжийг мэдрэх болно. Өөрийгөө бусдын төлөө золиослох нь өвөрмөц сэтгэл ханамжийг өгөх болно. Хэрвээ ах дүү, найз нөхөд тань танд өртэй бол эргүүлж төлөх талаар нэрэлхэлгүй асуу.

Жинлүүр

Сарын эхээр стресс таныг зовооно. Санаа зовоосон асуудлаа дотроо хадгалах хэрэггүй, бусадтай хуваалцаарай. Үл ойлголцол, зөрчил үүсэх бололтой. Амьдралын эрчмээ багасган, тогтвортой алхмуудыг хий. Од эрхэс танд шинэ эхлэлийн дохио өгч байна. Сарын дунд үед эрүүл мэнд таагүй бол эмчид ханд. Ханиад томуу хүрэх магадлалтай байгаа тул элдвийн зүйлд тэвчээртэй хандаж, биеэ бодох хэрэгтэй. Настай хүмүүс амралт сувилалд явах нь тэдэнд сэтгэлийн болоод биеийн маш их эрч хүчийг өгнө. Гэр бүлийн уур амьсгал тааламжтай байна. Гэр орноо өөрчлөн шинэ газар луу нүүх нь танд шинэ амьдралыг авчрах бөгөөд та амьдрах орчин нөхцөлөө сайжруулах эрүүл мэндээ хамгаалах зэрэгт хөрөнгө оруулалт хийх нь чухал. Сарын сүүл рүү амралт, хөгжөөн зугаа болон хайр сэтгэлд одтой байна. Та өөрийн авьяас чадвараа өсөхийг мэдэрнэ. Таны эргэн тойронд байгаа хүмүүс бага зэрэг атаархуу байж магадгүй. Энэ бүхнийг сэтгэлийн хөдөлгөөнөөр хүлээж авах хэрэггүй. Эрүүл мэнддээ илүү анхаарч өөрийгөө энхрийлэх хэрэгтэй.

Хилэнц

Энэ сарын эхээр бясалгал хийж бие сэтгэлээ ариусган, толгойдоо орсон олон зүйлийг цэвэрлэ. Таны цалин нэмэгдэж, ажлын нөхцөл байдал сайжирч магадгүй. Таны бусдыг мэдрэх болон эргэн санах чадвар сэргэнэ. Та бизнес эрхлэх, хөрөнгө оруулах зэрэг асуудалд мэргэжлийн хүнээс зөвлөгөө ав. Зээл авах бол бодит нөхцөлийг тооцсон байх нь чухал. Сарын дунд үед ямар нэгэн уралдаан тэмцээнд түрүүлэх нь ур чадвартаа итгэх итгэлийг баталж өгнө. Та мөнгөндөө их гамгүй харьцаж байна. Тиймээс зайлшгүй худалдаж авах зүйлдээ л мөнгө зарцуул. Хайр сэтгэлдээ их сэтгэл гаргавал хожим шан нь ирнэ. Шинэхэн хайртыгаа болзоонд урих эсвэл хуучны тасарсан харьцаагаа сэргээхэд бүтэмжтэй байна. Цагийг хайрттайгаа романтик байдлаар өнгөрөө. Сарын сүүл рүү танд их ажиллагаа шаардсан хобби байсан ч ачаалалаас үүссэн стресснээс гарахын тулд түүгээрээ оролд. Ажлаас гадуур нийгмийн үйл ажиллагаа таныг хөгжөөнө. Бүтээлч зүйлийг төлөвлө. Адал явдал хайж буй хүмүүст юу ч хийхгүй зүгээр байх нь залхуутай байж магадгүй. Хосуудын хооронд гарсан маргаан түр зуурынх байх тул шийдэмгий үйлдэл хийх хэрэггүй. Хувь заяаны эргэлт гарч болзошгүйг од эрхэс анхааруулж байна. Таны ойр дотны хүмүүс сэтгэлийн дэмээр дутаж байж магадгүй. Тэд сэтгэл санааны хямралд орсон байвал тусал.

Нум

Хэн нэгэн хүнд сайхан хандаж, анхаарал тавьж байсан нь ачаар хариулагдах болно. Амьдралыг өөдрөгөөр хар. Өөрийн эрхгүй өөдрөг сэтгэл үүснэ. Гэвч та аливааг хэтрүүлэхээс болгоомжил. Аливаад бодит үзлээр хандан, жижиг сажиг зүйлээр бүү оролд. Од эрхэс туршилт хийхгүй байхыг зөвлөж байна. Эрүүл мэнд бага зэрэг муудах магадлалтай тул урьдчилан сэргийлэх арга хэмжээ ав. Сарын дунд үед таны удирдан манлайлах чадвар өндөр байна. Мөрийтэй тоглоомд орооцолдох хэрэггүй. Сохор болзоо таны итгэж байсан шиг азтай байж чадахгүй. Хосуудын харьцаа таатай байна. Гэр бүлтэйгээ нийтэч, нээлттэй байх нь таашаал авчирна. Холоос зочин ирж магадгүй учраас гэрээ цэвэрлэн бэлтгэлтэй байгаарай. Сарын сүүл рүү од эрхсийн таагүй нөлөөнөөс болоод харилцан ойлголцол, бие биедээ буулт хийх гэдэг зүйл огт алга болно. Тиймээс хэрэв та даргатайгаа чухал хэргээр ярилцах, өндөр албан тушаалтанд хандах гэж байгаа хүлээцтэй тайван байж, биеэ барихыг зөвлөж байна. Тайван дөлгөөн байж, ойр дотнынхондоо эелдэг хандах нь хэрүүл маргаанаас сэргийлнэ. Гэнэтийн зарлага алдагдал гарч болзошгүй. Иймээс санхүүдээ анхааралтай ханд. Хэт үрэлгэн байхаас зайлсхий. Томоохон эд зүйлс бүү худалдан ав.

Матар

Гэр бүлээсээ таашаал ав. Хүүхдүүдтэйгээ тоглох нь амрах сайхан завшаан юм. Настай эцэг эхээ ганцаардуулахаас сэргийл. Илүү цагаар ажиллах хэрэг гарч болзошгүй. Харилцаа холбоо сэтгэл ханамжгүй байна. Сэтгэл санаагаар гэнэт унах магадлалтай. Эрүүл мэнд тааруу болж эмнэлэгт хэвтэж магадгүй. Та биедээ сайн анхаарал халамж тавьснаар хурдан илааршиж чадна. Сарын дунд үед эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ чин сэтгэлээсээ ярилц. Залуус романтик болзоонд бэлд. Хайрттайгаа цагийг өнгөрөө. Хоёулаа байхын жаргалыг мэдэр. Гэвч ганц бие хүмүүс өөрийгөө юу руу түлхэж оруулж байгаагаа мэдэхгүйгээр хайр дурлалтай холбогдох тул болгоомжтой хандаарай. Та хэрэгжүүлэх гэж буй төлөвлөгөөгөө дахин засварлан шинэчлэхгүй бол хуучин төлөвлөгөө хэдийн хэрэггүй болсон байх талтай. Сарын сүүлээр хариуцлагатай байх нь санхүүгийн холбоотой асуудалд чухал шийдвэр гаргуулж чадна. Түншүүдтэйгээ хамтран ажиллах, бизнесийн үйл хэрэг явуулах нь зугаатай бөгөөд ашигтай байна. Од гарагийн нөлөөлөл танд эерэг нөлөөлж байна. Хоолны дэглэм барьж эрүүл мэндээ хамгаалах таниас салшгүй холбоотой байна.

Хумх

Энэ сарын эхээр ажил амралтаа хослуулах нь ядаргааг тайлах болно. Та зөн билэг болон сүнслэг ухагдахууныг ойлгох дотоод хүч тэнхээ ихтэй байна. Оюуны чадвар нэмэгдэж асуудлуудыг хоромхон зуур шийдвэрлэх болно. Энэхүү эрч хүчээ ашиглан таны санааг зовоож байсан үл хөдлөх хөрөнгө, татвар эсвэл өр ширтэй холбоотой санхүүгийн асуудлуудаа шийдэх хэрэгтэй. Сарын дунд үед та хүнд нөхцөлд ажилладаг бол осол аваар гаргахаас болгоомжил. Уран бүтээлчид амьдралдаа шинэ өөрчлөлт хийхэд хөтлөх зүйлтэй холбогдоно. Хууль бус, луйвар залилангийн шинж байдал ажиглагдвал ашигтай ажилд ч та битгий оролцоорой. Хэн нэгний заль мэхэнд өртөж болзошгүй. Анхаарал болгоомжгүй хэлсэн амлалтууд таныг таагүй байдалд оруулах магадлалтай. Сарын сүүлээр амьдарч буй орчноо солих боломж байна. Байраа зарах эсвэл шинэ байр худалдан авах гэж буй хүмүүст сайхан цаг тохиож байна. Харин санхүүгийн асуудал, ажлын ярилцлага, бизнес уулзалт, эмчид үзүүлэх зэрэгт туйлын болгоомжтой ханд. Хайр сэтгэлийн асуудал дээр та зөөлөн, ухаалаг халамжтай байна. Гэр бүлтэй холбоотой таатай нөхцөл байдлууд бий болно.

Загас

Энэ сарын эхээр ямар нэг хууль бус зүйлд орооцолдох магадлал тун өндөр байна. Ном ёсоор ажиллаж байгаа эсэхээ нягталж, өөрийнхөө хэвийн байдлыг шалгах нь зөв. Өөрийн зөн совиндоо бүү эргэлз. Мэдрэмж болон зөн совин танд бүгдийг хэлээд өгнө. Сарын дунд үед эрүүл мэндээ анхаар. Архи дарсны хэрэглээгээ багасгах шаардлагатай. Хоосон цуу яриа, хов жив газар авч байна. Энэ бүхнээс хол байвал дээр. Амьдралд тань нууцлаг нэгэн нэвтрэн орж ирэх нь. Ажил мэргэжил, бизнестэй тань холбоотой асуудлуудыг шийдвэл нэр хүнд, байр суурийг танд авчрах болно. Ажил мэргэжлийн ахисан түвшний сургалт танд сонирхолтой мэдээлэл авчирна. Таны нэр хүнд чинь өсөж байгаа тул бизнесийн өрсөлдөгчдөдөө ялах магадлал өндөр байна. Сарын сүүл рүү хайртай хүмүүстээ амлалт өгсөн бол түүнийгээ биелүүлэхийг хичээх хэрэгтэй. Танд чөлөөт цаг олдвол хүүхдүүдтэйгээ өнгөрүүл. Шинэ ажил хэрэг танд нэмэлт орлого олох эх үүсвэрийг нээж өгнө. Ямар ч тохиолдолд яарсан шийдвэр бүү гарга. Таны сэтгэл хөдлөлөөр гаргасан үйлдлүүд эсрэг эргэж болзошгүй. Санхүүгийн хямрал уур уцаар, бухимдлыг төрүүлэх болно. Гэвч ганцхан баян чинээлэг байдал амьдралын бат бэх үндэс суурь биш гэдгийг та мэддэг учраас тэвчээртэй бай.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ