...
...

Шилдэг орчуулагч НЭГ САЯ төгрөгийн шагнал хүртэнэ

Орчуулгын шилдэг бүтээл шалгаруулах болзол

Уралдааны зорилго

Утга зохиолын орчуулгыг шинэ түвшинд гаргах, орчуулагчдын ирээдүй хойч залуу үеийг бэлтгэх, тэдний авьяас чадварыг нээн хөгжүүлэх, орчуулгын бүтээлийг цаашид бүх талаар хөхиүлэн дэмжихэд уг уралдааны зорилго оршино.

Тавигдах шаардлага

Уралдаанд утга зохиолын орчуулга хийх авьяас сонирхол,  гадаад хэлний мэдлэг чадвартай 18-40 хүртэлх насны залуус оролцоно. Оролцогчид урьд өмнө нь монгол хэлнээ орчуулагдаагүй, гадаадын шилмэл богино өгүүллэг бүхий эх хэлнээ хөрвүүлсэн хоёроос доошгүй бүтээлээр оролцоно. Урьд өмнө манай уралдаанд оролцож байсан залуу орчуулагч нар ч мөн оролцох боломжтой.

Уралдааны шалгаруулалт 
 

  • Нэгдүгээр байр- 1. Өргөмжлөл, 1.000.000 төгрөг 
  • Хоёрдугаар байр-1. Өргөмжлөл,  500.000 төгрөг
  • Гуравдугаар байр-1. Өргөмжлөл,  300.000 төгрөг
  • Тусгай шагнал-2. Өргөмжлөл, мөнгөн шагнал төгрөг

 

Шалгарсан бүтээлүүдийг эмхэтгэн ном гаргаж, уралдааны ялагчдыг 2019 оны 12-р сарын 20-ны дотор  шалгаруулах болно. 

Бүтээл хүлээн авах хугацаа

Уралдаанд ирүүлэх бүтээлийг 2019 оны 12-р сарын 01-ний өдөр хүртэл Монголын Орчуулагчдын Эвлэлийн mongol.translators@gmail.com цахим хаягаар хүлээж авна. 

Монголын Орчуулагчдын Эвлэл

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ