...
...

ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

Намрын тэргүүн хар бичин сарын дөрвөн ногоон мэнгэтэй шар хулгана өдөр

Аргын тооллын: 2019.8.19, Даваа гараг
Билгийн тооллын: 19
Наран ургах шингэх: 5.52-19.59
Үс засуулбал: Сайн нөхөртэй нөхөрлөнө
Барилдлага: Рашаан
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй

Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Эл өдөр насны хүч дэлгэрнэ. Эм найруулах, угаал үйлдэх, бэр авах, насны авшиг, насны бүтээл хийх зан үйл хийгээд төрөл садан бололцох, худалдаа наймааны үйлнээ сайн болой, хувцас хийх, гэр орон барих, сан нуун дарахад сайн. Зүүн нүд татвал эцэг, эх садны хэрэг бүтэх баруун нүд татвал эд олдох, зүүн чих хангинавал аймшиг болох, баруун чих хангинавал хэрүүл тэмцэл болох, хэрээ дуугарвал зочид ирэх, тагнай загатнавал сэтгэл зовох, бүх бие татвал хэрэг олон болох, хөл татвал үзэсгэлэн болно. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ