...
...

УЛААНБААТАР ХОТ: 21-23 градус дулаан байна

2019 оны 06 дугаар сарын 26-ны 08-20 цаг хүртэл

Малчид, иргэдийн анхааралд:

 Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай усархаг  бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2019 оны 06 дугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор 10-15 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 24-29 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 21-23 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 12 градус дулаан, харьцангуй чийг 64 хувь, агаарын даралт 861 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ