...
...

Үс засуулбал: Өлсөж ундаасна

2019.5.23, ПҮРЭВ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 20
ЗУНЫ ТЭРГҮҮН ШАРАГЧИН МОГОЙ САР
ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ЦАГААН БИЧ ӨДӨР

Аргын тооллын: 2019.5.23, Пүрэв гараг
Наран ургах шингэх: 5.06-20.32
Үс засуулбал: Өлсөж ундаасна
Барилдлага: Үл тохирох
Шүтэн барилдлага: Мунхрахуй

Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Эл өдөр эд эдлэл барагдах, хулгай, дээрмийг дарах тэргүүтэнд махаши тэнгэрээс гаслан ирэх тул хэрэг тус үл бүтнэ, сүм, суварга барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэхэд сайн. Нүд татваас эцэг эхэд аюул болох, баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох, нохой уливал гэнэт зочид ирэх болой. Энэ өдөр өндөр язгуурт хүний хэл ам болох, тагнай загатнавал их хүн ирэх, бие татвал хэрүүл тэмцэл болох, хөл татвал сайн.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ