...
...

УЛААНБААТАР ХОТ: 29-31 градус дулаан байна.

2019 оны 05 дугаар сарын 23-ны 08-20 цаг хүртэл

Малчид, иргэдийн анхааралд:

Өнөөдөр нутгийн зүүн хагаст  халж, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

  2019 оны 05 дугаар сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Алтай, Хангай Хөвсгөлийн уулсаар бага зэргийн бороо орно, бусад нутгаар бороо орохгүй. Салхи  баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Монгол Алтайн уулархаг нутаг,  Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 11-16 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэн Бэлчир орчим, Идэр голын хөндий, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 15-20 градус, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгаар 30-35 градус, бусад нутгаар 26-31 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 29-31 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 12 градус дулаан, харьцангуй чийг 36 хувь, агаарын даралт  857 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ